Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын дөрвөн хүнийг суллахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
www.mpa.m
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:37 2019/03/06

Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ.

Шүүхээс тэднийг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ. 

Ташрамд дурдахад, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нараас гадна ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг тэдэнтэй хамт цагдан хориод байсан юм. Шүүхээс түүнийг ч мөн адил цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.  

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзжээ. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР /Бүрэн эхээрээ/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О,  Э, Х, П нарыг  хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

11:11 2019/03/06

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих зөвшөөрөл шүүхэд ирээгүй байна

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг гуравдугаар сарын 6-ны 00:20 цагийн орчимд ЭЦА-наас Урьдчилан хорих 461 дүгээр хорих анги руу хүргүүлсэн билээ. 

Тэднийг Эрүүгийн хуулийн ямар зүйл заалт, ямар үндэслэлээр ийнхүү баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. 

Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол мөнгө угаалт, луйврын хэрэг" хэмээн мэдэгдсэн

Цагдаагаас Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр орой саатуулахдаа прокурорын байгууллагад цагдан хорих зөвшөөрлөө хүргүүлсэн боловч ажлын цаг дууссан байсан учир хяналтын прокурор уг зөвшөөрлийг шүүх рүү явуулаагүй байсан. 

Харин өнөөдөр ажлын цаг эхэлснээс хойш прокурорын байгууллагаас шүүхэд дээрх гурван хүнтэй холбоотой цагдан хорих зөвшөөрөл хүссэн бичиг ирээгүй байгааг албаны эх сурвалж хэллээ. 

Баривчилгаатай холбоотой бусад үйл явдал: