Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмпати" сургуулиудын зохион байгуулж буй “World scholar’s cup”-т 630 орчим монгол сурагч оролцож байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон улсын “World scholar’s cup” тэмцээнийг “Эмпати" сургуулиуд гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “World scholar’s cup” тэмцээний Улаанбаатарын гараа (Ulaanbaatar Round)-ны нээлт яг одоо тус сургууль дээр эхэлж байна.

ВИДЕО үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/1225411374284150/

Өнгөрсөн жилийн хувьд тус тэмцээнд English school of Mongolia, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Глобал, American school, Орхон Хасу, New Beginning, Mongol Aspiration зэрэг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, нийслэл, орон нутгийн улсын болон төрийн өмчит дунд сургуулийн 420 сурагч оролцож байсан бол энэ удаа English school of Mongolia, American school, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 23-р дунд сургууль, Шинэ монгол, Харумафужи дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Орхон Хасу, Хобби зэрэг 12 сургуулийн 630 орчим сурагч оролцохоор бүртгүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл, тус тэмцээнд Монгол Улсаас оролцож буй сурагчдын тоо 50%-аар өссөн байна.

Сурагчид өнөөдөр,   

  • Түүх: Мартагдсан түүхүүд
  • Нийгэм: Нийгмийн тэргүүний асуудлууд
  • Шинжлэх ухаан: Технологийн боломжууд
  • Урлаг ба хөгжим: Үгсээс илүү чанга
  • Уран зохиол: Зах хязгаарын дуу хоолой
  • Тусгай сэдэв: Тайлагдаагүй нууцууд

гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэж, эссэ, тест, асуулт хариултын бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэнэ.

Амжилттай оролцсон сурагчид “World scholar’s cup” олон улсын тэмцээний Бээжин, Астана, Амстердам, Сидней, Манила, Дурбан гэсэн зургаан оронд болох дэлхийн гарааны мэтгэлцээний шатанд оролцож, олон орны хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцах боломж нээгдэх юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.