Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

“World scholar’s cup” гурав дахь жилдээ Монголд

ikon.mn
2019 оны 3 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын “World scholar’s cup” тэмцээнийг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “World scholar’s cup” тэмцээний Улаанбаатарын гараа (Ulaanbaatar Round)-ны нээлт гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болно.

 

Энэ удаагийн “World scholar’s cup” тэмцээнээр орон орны сурагчид

  • Тусгай сэдэв: Тайлагдаагүй нууцууд
  • Нийгэм: Нийгмийн тэргүүний асуудлууд
  • Түүх: Мартагдсан түүхүүд
  • Шинжлэх ухаан: Технологийн боломжууд
  • Урлаг ба хөгжим: Үгсээс илүү чанга
  • Уран зохиол: Зах хязгаарын дуу хоолой

гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэж, оюун ухаанаа сорих юм. Тодруулбал, сурагчид гурав гурваараа баг болно.

Багууд:

  1. Багийн мэтгэлцээн (Team debate)

  1. Багийн тест сорил (Scholar’s challenge)

  1. Багийн асуулт, хариулт (Scholar’s Bowl)

  1. Багаараа эссэ бичих (Collaborative writing) гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бөгөөд уг тэмцээнд бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэж, мэтгэлцдэгээрээ онцлог.
 

Өнгөрсөн жилийн хувьд тус тэмцээнд English school of Mongolia, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Глобал, American school, Орхон Хасу, New Beginning, Mongol Aspiration зэрэг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, нийслэл, орон нутгийн улсын болон төрийн өмчит 15 дунд сургуулийн 420 сурагч оролцсон юм.

Амжилттай оролцсон сурагчид “World scholar’s cup” олон улсын тэмцээний шигшээ шат болох Куала Лумпур, Барселона, Мельбурн хотуудад болсон дэлхийн хэмжээний раундаас дурын раундаа сонгон  оролцох эрхийг олж авсан билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд амжилттай оролцож, шалгарсан сурагчид Бээжин, Астана, Амстердам, Сидней, Манила, Дурбан гэсэн зургаан оронд болох дэлхийн гарааны мэтгэлцээний шатанд оролцож, олон орны хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцах боломж нээгдэх юм.

Анх 2007 оноос зохион байгуулагдсан “World scholar’s cup” олон улсын тэмцээн нь дэлхий даяар 30,000 орчим сурагч хүүхдүүдийг хамарч, жил бүр 50 оронд зохиогддог томоохон арга хэмжээ билээ. “World scholar’s cup” тэмцээн 2017 онд дэлхийн 103 хотод зохиогдсоны нэгээр Ulaanbaatar round-ийг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль анх удаа эх орондоо зохион байгуулж, 265 сурагчийг хамруулсан. Тэгвэл өнгөрсөн жил зургаан тивийн 125 хот “World scholar’s cup”-ийг зохион байгуулсан нь уг тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж байгааг илтгэж буй юм.

Энэхүү мэтгэлцээний гол зорилго нь ирээдүйн сэтгэгч, манлайлагч нарыг нэг дор цуглуулж, оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөхийн хажуугаар харилцан суралцаж, нөхөрлөж, дэлхийн иргэн болон төлөвшихөд оршдог билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.