Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-13: Солонгос эгч бид хоёр

ikon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Хоёрдугаар курстээ ярианы хэлээ эрс сайжруулах зорилго тавьлаа. Солонгос хэлээр дуржигнатал ярьдаг болохын тулд яах ёстой вэ? Дүрмийг хичээл дээр хангалттай үзэж байсан ч үгийн сан маань чамлагдана. Тиймээс хичээлийн агуулгаас гадна өдөрт багаар бодоход 50 шинэ үг нэмэх тун боломжтой санагдана. Ингээд солонгос хүнтэй ярих боломж бүрийг алдахгүй байхаар шийдэв. Гэвч намайг хэлээ сайжруулах гэж байгааг минь ямар шидтэн олж мэдээд “буу халахаар” гэнэт гарч ирэх билээ. Би өөрөө л олох ёстой.

Зөндөө хайлаа. Ихэвчлэн сүмийн шугамаар ирсэн солонгосчууд байх. Би Буддын шашин шүтдэг эмээгийн охин тул өөртөө үнэнч байж, сүмийн цуглаанд явахгүй. Гэхдээ би ярианы хэлээ сайжруулах зорилгодоо ч үнэнч байв. Сүмд ажилладаг солонгос эгч нарыгхоргоож, надтай ганц цаг ч болтугай яриач гэж гуйна. Гэрт нь очиж шалгаана. Хичээл тармагц хөл миньөөрийн эрхгүй намайг залаад нэг л мэдэхэд солонгос айлын гадаа оччихно. Цааргалаад байгаа хүнээс юмгуйх, дургүйцээд байхад нь хэт их хоргооно гэдэг маш хэцүү. Бүр ичмээр. Ямар юмаа хийгээд л явна даа гэжөөрөөсөө асуух энүүхэнд. Хаалгыг нь тогшихдоо зүрх түг түгхийнэ. Яршиг, гэртээ байхгүй байгаасай ч гэж бодно. Солонгосоор сайн ярьж сурахын тулд хичээхёстой учраас “Уучлаарай” гээд л эхэлсээр явлаа.

Ингэж явсаар нэг танил солонгос эгч маань сайхансэтгэлтэй солонгос эмэгтэйтэй танилцуулсан юм.Намайг өөртэй нь хамт амьдарч болно гэх нь тэр.Ингээд би 15 дугаар хороолол руу нүүв. “Сүмд явжчадахгүй, гэхдээ танд бичгийн орчуулгыг чинь хийжөгье” гэж би амласан. Нөгөө эгч “Гэрээ хуваажцэвэрлэе” гэхэд нь “Би бүгдийг нь цэвэрлэе, хоол басхийе, одоохондоо солонгос хоол хийж чадахгүй, гэхдээзаагаад өгвөл сураад хийж өгч байя” гэж хэлэв. Энэ эгчтэй хоёр, гуравдугаар курстээ хоёр жил хамт амьдарсан даа.

 

Гэрийн даалгавар хийхэд дэргэд амьд толь бичиг байна гэдэг урамтай. Нэг шинэ үг асуух далимаар ижил болон эсрэг утгатай үгсийг хүссэнээрээ лавлан асууж, янз бүрийн өгүүлбэр, харилцан яриа зохион бичиж үзүүлээд зөв, буруугаа нягтлуулаад авна. Энэ эгчнадад зөвхөн солонгос хэл заагаад зогсоогүй, хэдий харийн хүн ч гэлээ надаас ахимаг настай, басхүү зөв сэтгэлтэй эмэгтэй хүний ёсоор надад хүнийрхэж зэнзийрхэлгүй өөрийн төрсөн дүү шиг санан зөвлөж, сургасан нь дэндүү олон. “Эмэгтэй хүн эрдэм боловсролоор гайхагдах сайхан л даа. Гэхдээ аливаа юмны учрыг нарийн ухаж боддог амьдралын ухаантай,төлөв даруу, хүмүүстэй эвтэй найртай, буй байгаагаараа үлгэр жишээ болохуйц хэмжээнд төлөвшсөн нь сайн хүн, сайн эмэгтэй болдог” гэнэ. Одоо эргээд бодоход солонгос хүний нүдээр тэр үеийн Өнөрболор гэж хөдөө төрж өссөн монгол охиныгхарахад солонгос соёл, зан заншил, солонгос маягийнёс суртахуунд яахин тэнцэх билээ. Хэлмээр, заажсургамаар зүйл мэдээж зөндөө их байсан л байж таарна. Гэхдээ намайг мундаг хүмүүжүүлсэн эмээ, өвөө, аавыг минь эгч ихэд сонирхон тэдний талаарасууж ярилцаад миний өмнөөс бахархдаг байсныг нь бодоход солонгос эгчид би тийм ч харийн хүн шиг санагддаггүй байсан болов уу.  

Тэр эгч Солонгосоос тусламжийн хувцас авч ирнэ. Зад угааж аваад л түүгээр нь үе үе гангарна аа бас. Гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ. Эмээ ирнэ, аав бас эргэж ирнэ. Солонгосчууд нэг их махтай хоол иддэггүй тулхааяа бага хэмжээгээр гэрээсээ мах авахуулж байя гэснээр аав авчирдаг байлаа.

 

Би сургууль, номын сан, гэр гэсэн маршруттай, нэлээдуйтгартай хэв маягт орчихсон оюутан байж. Эгч намайг сүмд явахгүй гэдэг болохоор чөлөөт цагаараа хамтдаахийж болох зүйл санал болгосон нь кино. Сурч боловсрох, ажил хийснээр амьдрал хязгаарлагддаггүй, хувь хүний хөгжилд чухал нөлөөтэй сайхан зүйлс энэ хорвоод бишгүй байдгийг, цаг ашиглан өөртөө завгаргах, өөрийгөө хөгжүүлэх нь бас их чухал хийгээд сонирхолтой юм гэдгийг би тэгэхэд ойлгосон юм. 1993-1995 оны үест Улаанбаатар хотын кинотеатрууд хаалгаа барих нь барьчихсан, хүмүүс театрт очиж жүжиг, үзвэр үзэх нь ч цөөрчихсөн байсан үе л дээ. Тэр үед харин би солонгос эгчийнхээ буянаар тухайн үеийн Холливудын сайн гэсэн кинонуудыг үзэж, орчлон хорвоотой танилцаж байлаа. Тэгж би анх кинонд дурласан билээ.

Би солонгос эгчтэйгээ амьдарсан хоёр жилийнхугацаанд хэлээ чадах чинээндээ тултал сайжруулсны гадна амьдралын хэв маяг, ахуйн хийгээд хүн хоорондын харилцааны тал дээр өөрт дутагдалтай болон шинэлэг зүйлсийг олж харж амжсан юм. Хожим оюутны ширээнээс ажлын талбарт гарч, нийгэмд хөлөө олоход солонгос эгчийн дэргэд өнгөрүүлсэн цаг хугацаа, харж ойлгосон зан чанарууд надад түшиг тулгуур болж байлаа.

Амралт болгоноор эмээдээ, аавдаа очно оо. Галт тэрэгнээс орой 9 цагт буугаад гэртээ 11-ийн үед хүрнэ. Эмээ хоёр төрлийн хоол хийчихсэн, гурван халуун савцай чаначихсан угтдагсан. Ингээд л бүх сониноо ярина.Манай багш ингээд, ангийн хүүхдүүд тэгээд, хот гэдэгчинь ийм тийм газар юм гээд л. Эмээ бид хоёр сонинсайхнаа тайлагнаж дуусах алдад үүр цайгаад, хоёулаамал хуйдаа гарна даа.

Зун амрахаар харихдаа солонгос эгчийгээ найзуудтайнь аваад Түнхэлдээ очдог байж билээ. Эмээ аанай л хоол, цайгаа зэхчихсэн хөл хөөр болон угтана.Эмээгийн буузны амтанд солонгос эгч маань бүрорчихсонсон. Манай эмээгийн варенье маш гоё.Солонгос эмэгтэйчүүд манайд ирэхээрээ гүзээлзгэнэтүүж, түүгээрээ варенье хийхийг эмээгээр заалгана даа. Бас үнээ саах, сүү хөөрүүлэх, өрөм загсаах, тараг бүрэх, бяслаг шахах, ааруул тавих гээд малчин айлын хөдөлмөрт гар бие оролцож үзээд ихэд сонирхоно. Харин аав, эмээ хоёр солонгосчууд цагаан идээ боловсруулах гэж шимтэж байгааг сониучирхан ажиглангаа аз жаргалтай гэгч нь харж суудагсан.

Хилийн дээс алхсан минь

 

Хоёрдугаар курстээ “Хэн сайн солонгос хэл мэдэх вэ” уралдаанд түрүүлж, БНСУ-ын Хангүгийн их сургуульд 14 хоног дадлага хийхээр болсон юм. Анх удаа хилийн дээс алхсан минь тэр. Хамт явсан хүнээсээ тас зуураад, гараас нь тавихаас ч айж байж билээ. Хөдөөгийн охин Сөүлийг анх үзээд “Эх захгүй энэ ертөнцөд хүмүүс яаж төөрчихөлгүй амьдардаг юм бол” гэж бодож байсан. Тухайн үед авсан оргилуун мэдрэмж одоо ч мартагддаггүй. 

Солонгост 14 хоноод ирэхэд эмээ таван халуун сав цайтай угтсансан. Сөүлийн тухай харсан үзсэнээ нэгбүрчлэн “өнгөтөөр” ярьж өглөө. Их л сонин байгаа бололтой, үе үе “Үгүй ер, янзын юм аа, миний охин” гээд л чих тавин чагнаж билээ. 

Намайг гуравдугаар курсэд байхад буюу 1995 оны хавар Дэлхийн залуу удирдагчдын бага хурал Сөүлд зохиогдохоор болж, энэ арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг оюутнуудыг шалгаруулах болсон юм. Шалгаруулалтад оролцохоор МУИС дээр 1,000 орчим оюутан цуглав.

Шалгаруулалтын дүн гарахад Мөнх-Очир гэж мундаг залуу тэргүүн байр эзэлж, би хоёрдугаар байранд орлоо. Ийнхүү бид хоёр дэлхийн том арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцсоноороо би одоо ч бахархан дурсдаг. Аав, эмээ хоёр минь энэ мэдээг сонсоод баярласан гэж жигтэйхэн. Эмээ надад үл ялиг хөх ч гэмээр саарал даавуугаар дээл оёж өглөө. Дөнгөж зүүнээс гарсан саарал дээлээ жимбийтэл бүсэлж аваад олон улсын бага хуралд сууж билээ. Одоо хүртэл энэ дээлээ би нандигнадаг. Цагаан сараар өмсөнө. “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөө ажлаар хөдөө явах, настай улсуудтай уулзахдаа би саарал дээлээ өмсдөг. Сэлэнгийн Цагааннуур суманд өмсөж явтал нэг эгч дээлийг минь хараад “Сайн цагийн эд байх чивээ” гэж билээ. Эмээгийн минь хайр нь, ур нь, ерөөл нь шингэсэн юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй миний гоёл юм даа.

“Солонгос хэлээр хоолоо олж идэж байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дагадаг монгол уламжлалаараа тэр улсад, соёл заншилд нь хүндэтгэлтэй хандаж байгаарай” гэж эмээ минь захидагсан. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.