• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Намын гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт үйлчилдэг гэв

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр ээлжит хурлаа хийж, намын хяналтын хорооны дутуу гишүүдээ томилох, энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон зарим гишүүнд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Тус хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараагаас эхлэн “60 тэрбум” гэх асуудалд манай намын нэрийг холбох болсон тул эцэслэн хариу өгөхөөр тухай үеийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргаж байсан гэв. Гэвч намын дүрэмд нь заасан ёсоор хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан тул сахилга хариуцлага тооцох механизмыг өнгөрсөн оны сүүлээр оруулсан хэмээсэн юм. Ийнхүү сахилга, хариуцлагын асуудал тодорхой байдлаар зохицуулагдсан тул зарим хүнд хариуцлага тооцжээ.

Энэ тухай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр “Монгол Ардын намын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа” гэв. 

Ц.Сандуйг гарсан тооцсон нь заалтууд нь намын эв нэгдлийг хангах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдлийг гаргахгүй байх, намын нэрийн өмнөөс сонгогдсон албан тушаалтан нь аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахина зэрэг заалтыг зөрчин, ёс зүйн алдаа гаргасан тул намын гишүүнээс гарсанд тооцсон байна. 

Харин С.Мөнхчулууныг дээрхтэй ижил үндэслэл болон намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах зөвлөл болон бүх шатны намын байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. 

Гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалттай юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хоосон цэцэрхэгч [202.21.106.129] 2019/2/19
Намын гишүүнээсээ өөрсдөө гаргачихаад намаас гарсан хүн гэж тайлбарлаж болохгүй ээ, Батбаатар аа! Учир шалтгааныг үнэнээр нь хэлж чадахгүй ингэж мунгинасаар алиагаа алдаж байгаагаа ухаарахгүй байна уу?
0 | 0 Хариулах
үнэнээр нь хэл [202.21.106.129] 2019/2/19
Юмыг нэрээр нь хэлж байвал зохилтой. Намын гишүүн биш хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг чинь манай бүлэглэлд албан ёсоор ордоогүй хүмүүсийн эрх ашгийг уландаа гишгэнэ гэсэнтэй адил сонсогдож байна. Тэгвэл улс төрийн нам биш, харин юу байх нь дэндүү ойлгомжтой болно. Энэ намаас хассан гээд байгаа хүмүүсийнхээ хийсэн гэмийг үнэнээр нь хэлэхэд л болох зүйл шүү дээ. Тэд нийтийн ашиг сонирхлыг хөсөрдүүлж, цүнх зөөсөөр гарч ирсэн болохоор түмний тусын тулд эрх мэдэл эдлэх ёсгүй гээд л хэлчих хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/2/19
М. Энхболдыг бас намаасаа хөөгөөч тэр бас намынхаа шийдвэрийг эсэргүүцэж баахан чирэгдэл учруулж төр засгийн ажлыг 2 сар шахам гацаасан шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.227] 2019/2/19
Munkhchuluun, Sanduid durgui gehdee ene shiidver bishee. Hun uls tur hooj baij neree devshuullee gej hoogddog hiigem boltsiimu. Unen communist. 2 nam bur 2la communist
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2019/2/19
Намын гишүүнээс "гарсан" тохиолдолд намын дэмжлэг үзүүлэхгүй, "түдгэлзсэн" тохиолдолд намын дэмжлэг үзүүлэх нь нээлттэй. Харамсалтай нь МАН-ын Дүрэмд " түдгэлзүүлэх" тухай заалт байхгуй. Ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчмуудын нэг бол иргэн хүний эвлэлдэн нэгдэх эрх. Энэ эрхийг Үндсэн Хуулиар баталгаажуулан хамгаалсан, хэн ч зөрчих эрхгүй юм.
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/2/19
ali ch niigemd bogs doloogchid hojnoo ter bol bichegdeegui huuli
1 | 0 Хариулах
Zochin [202.179.30.194] 2019/2/19
Ene Batbaatar gej neg nukhriig chin' ovoo gaigyi khyn yumuu gej bodoj bsan chin' busdii n' l neg adil, uuriiguu khudalddag nukhur yum bna lee sh dee. Alban tushaal gorilood busdiin dokhiuraar yanz byriin yum yariad bgaa yum bishyy ene khyn.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.34] 2019/2/19
Коммунист нам амь бөх оршин тогтонож байна.
1 | 2 Хариулах
Zochin [202.179.30.194] 2019/2/19
Urgen byr Mongol ilsiin yndsen khuuliar uuriin yzel bodloo chuluutei ilerkhiilekh erkhtei gej bdg busuu. Khynii erkhiin yndesnii commiss ene tal deer yu gesen tailbar ugukh yum boldoo.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.50] 2019/2/19
МАН ын шийдвэр зөв зөв зөв зөв зөв зөв зөв зөв зөв зөв
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.34] 2019/2/19
Хөлсний бичээч
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.51] 2019/2/19
zov yum chini :)
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2019/2/19
Мөнхчулууны бөгс долоогч уу
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.73] 2019/2/19
МАН ын шийдвэр зөв зөв
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.34] 2019/2/19
Коммунист
0 | 3 Хариулах