Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЧУУЛГАН: М.Энхболдыг 66.2 хувийн саналаар УИХ-ын даргаас чөлөөллөө

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:22 2019/01/29

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ТАНХИМААС ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2130620100347359/

Ийнхүү УИХ-ын даргыг чөлөөлөх байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахаар тогтов. 

Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ыг шинэ даргатай болтол дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг удирдан явуулна.

13:17 2019/01/29

Гишүүд ил санал хураалт явуулах горимын санал гаргалаа

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нууцаар санал хураасан учир чуулганы хуралдаан дээр ч мөн адил нууц санал хураалт явуулахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэв. 

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү нар илээр санал хураалт явуулах горимын санал гаргалаа.

11:58 2019/01/29

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хороон дарга Д.Лүндээжанцан танилцуулав. 

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэгдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуулийн байгууллага надаас ямар нэгэн эрүүгийн хэрэг заавал олж ир гээд, гүтгэх гээд байгаа юм” гэсэн. Таныг хэн тэгж гүтгэх гээд байгаа юм бэ. Ийм мэдээлэл хэн таньд өгсөн бэ. 

Сүүлийн үед болж байгаа бүх үйл явдлыг Их хурлын даргатай холбож байна. Үүнд тайлбар өгнө үү. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бид дан ганц Их хурлын даргыг чөлөөлөх асуудлыг тавиагүй. Сүүлийн 20 гаруй жилийн тогтолцоог нураан унагах хөдөлгөөн юм. Урдаа явж байгаа хэсэг нөхдийг хуулийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж харлуулж гүтгэж байна.

Бүх юмыг нь гаргаж ир, Чингэлтэй дүүрэгт байхдаа газар наймаалсан байгаа, адилхан газрын наймаачин болго гэдэг үүрэг даалгавар өгсөн. Миний гэр оронд чагнах төхөөрөмж тавьсан.  

УИХ-ын дарга М.Энхболд: Надаас Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэттэй холбоотой асуулт асуулаа. Тавантолгой орд газрыг ашиглах тухай үе үеийн Засгийн газар төсөл боловсруулж байсан. Гишүүд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед Тавантолгой ордыг ашиглах төслийг шүүмжилж байна. Би ч бас тухайн үед энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж байсан.

Тавантолгойн ордыг УИХ-д танилцуулахгүй шууд хэрэгжүүлэх гэж байсныг таслан зогсоосон хүн нь би. Би УИХ-ын дарга З.Энхболд дээр орж Тавантолгойн орд газрын төслийг Их хуралд танилцуулах ёстой. Гэтэл шууд Засгийн газраас явах гээд байна. Үүнийг Их хурал татаж, үнэлэлт дүгнэлт гаргах ёстой гэдэг зүйл тавьсан. Ингээд Их хурал энэ төслийг Засгийн газраас татаж авч зогсоож байсан юм. 

Оюутолгойн орд газрын тухайд 2007 онд Монголд хамгийн ашигтай гэрээг нөгөө талтай тохирч өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ хэлэлцэхгүй байсаар байгаад ажил болж чадаагүй юм. 

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг батлуулсан ч хоёр ч Засгийн газар дамнуулан хэрэгжихгүй байгаа. Тиймээс Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Сингапурт худалдаалах гэж байсан үйл явдлыг надтай холбож ор үндэсгүй зүйл ярьж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цаашид УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хуульдаа өөрчлөлт хийгээд яваад байх уу? 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Аль нэг нам гарч ирээд хуулиудад өөрчлөлт оруулдаг байдлыг халахын тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 60 тэрбумын сүлжээ, МАНАН гээд яриад байна. Үүнийг батлагдсан гэж үзэж байгаа бол энэ танхимд сууж байгаа МАН-ын 64 гишүүн бүгд 60 тэрбумын бүтээгдэхүүн. Та нар бүгд хариуцлагаа хүлээж огцрооч. 

Ерөнхий сайдаараа удирдуулаад ЖДҮХС-гаас иргэдийн боломжийг хулгайлсан. 60 тэрбумын дуулианаар ждүгийн луйварчдаа аваад үлдсэн. 

Нэгдүгээрт, УИХ-ын даргыг олонхын саналаар огцруулаад байх юм уу. Хоёрдугаарт, М.Энхболд дарга та 60 тэрбумын схемээр 65 гишүүнээ гаргаж ирсэн байх. Өнөөдрийн энэ гишүүд таньтай ярьж тохирч, таны дэвшүүлсэн хүмүүс мөн үү. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сүүлийн 20 жил болсон үйл явдлыг том зургаар нь хараад, анхнаас нь явсан хүний хувиар гавьяа шагнал горьдохгүйгээр туслана гэж орж ирсэн. 

УИХ-ын дарга М.Энхболд: Энэ танхимд Ерөнхий прокурор 60 тэрбум бол яриа байсан гэж мэдэгдсэн. Энэ шалгалтыг олон нийтэд ил тод, үнэн зөвөөр явуулах ёстой гэж боддог. Ургийн модыг зураад, оролцох хүмүүсийг нь оролцуулаад хийгээч гэсэн саналыг би удаа дараа тавьсан. 

Энэ танхимд сууж байгаа 64 хүн яахын аргагүй миний гарын үсэг зурж, сонгуулийн байгууллагад нэрийг нь танилцуулсан хүмүүс. Ямар нэгэн хөрөнгө мөнгөний асуудалгүйгээр МАН 76 хүн дэвшүүлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хоёр намын бүлэг бусад гишүүд нь оролцоод ажлын хэсэг байгуулж Их хурал цаашид яах ёстойг ярилцъя. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд үг хэлж байна. 

10:51 2019/01/29

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж санал дүгнэлтээ гаргасан юм.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 29 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай тогтоолыг УИХ-д мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа. 

Нууц санал хураалт явуулахад 17 гишүүн оролцсоноос хүчингүй 1, дэмжсэн 8, дэмжээгүй 8 саналын хуудас гарснаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн" хэмээн Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.