Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙНГЫН ХОРОО: УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжсэнгүй

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:48 2019/01/29

Тооллогын комиссын тогтоолыг баталснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан завсарлав.

Тус байнгын хорооноос УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн саналын томъёолол УИХ-д оруулахыг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг 11:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.  

10:38 2019/01/29

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/379168739562514/

Ийнхүү санал хураалтын тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа нууц санал хураалтын дүнг танилцууллаа.

Д.Хаянхярваа "Санал хураалтад 17 гишүүн оролцсон. УИХ-ын даргыг дэмжинэ гэсэн найман санал. Дэмжихгүй гэсэн найман санал. Нэг санал хүчингүй болсон. Хүчингүй нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналыг хоёуланг нь дугуйлсан байсан" гэлээ.

10:31 2019/01/29

Гишүүд нууцалсан саналаа саналын хайрцагт хийж байна 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу тооллогын комиссын гурван гишүүн хуралдаж, цаасаар нууцаар санал хураалт явуулах дарааллыг тогтов.

Үүний дараа комиссын гишүүн Б.Жавхлан санал хураалтад оролцох байнгын хорооны гишүүдийн нэрийг дуудаж, нууцалсан саналыг саналын хайрцагт хийлгэж байна.  

10:23 2019/01/29

УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх санал хураалтыг цаасаар нууцаар явуулна 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын дарга М.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг холбоотой юу гэж байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг хувьчиллаа гэж мэдэгдэж байсан.

Би 49 болон 51 хувийг аль алиныг нь шалгах гэсэн байр суурьтай байгаа. Эрдэнэт үйлдвэрийг Сингапурын компанид зарах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнийг надтай холбож, энэ асуудлыг шийдэгдтэл ажлаа өгөхгүй байна гэж худал мэдээлэл тарааж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр сууриндаа байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хамгийн тогтвортой ажиллах ёстой. Гэвч орж ирж байгаа тогтоолын төсөл бүрхэг агуулгатай байна. Олонхоороо л огцруулж байвал тухайн хүн нь сайн байна уу муу байна уу хамаагүй. Их хурлын даргыг огцруулах үндэслэл байхгүй. Олонхид таалагдаагүй бол гарын үсэг зураад огцруулах болж байна. Энэ бол маш буруу жишиг тогтоосон явдал. 2020 оны сонгуулиар олон төлөөлөлтэй парламенттай болбол яах вэ. Энэ дээр байнгын хорооны даргын саналыг сонсоё. 

“Чөлөөлөх тухай үндэслэлийг албан ёсоор тавьж” гээд байгаа. Албан ёсоор гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс асууя. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би өмнө нь хариулчихсан. Гишүүд хуулийн дагуу тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Энэ асуудлыг дараа Их хурлын дарга ямар хэмжээнд спикер гэдэг рүүгээ дөхөх, яаж парламентын дархлааг тээгч байлгах вэ гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчөөс өргөн бариад энэ хуулин дээр “УИХ-д албан ёсоор тавьж” гээд орчихсон юм. Үүнийг 39 гишүүн гарын үсгээ зураад өргөн барих гэж ойлгож байгаа. 

Энэ асуудал дээр хамгийн зөв гарц нь Их хурлын дарга өөрөө өргөдлөө өгөх байсан. Одоо ч энэ боломж байгаа.  

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Энд шударга ёсны тухай ярихад ичиж үхмээр юм болж байна. Нэг болохоор 60 тэрбум гэдэг үндэслэлээр эсвэл МАНАН гэдэг юмыг нураах гэж яриад байгаа. Шүүх хяналтын байгууллагаар энэ хүнийг 60 тэрбумын ярианд байсан гэдгийг тогтоогоогүй. МАНАН гэдэг юм байна уу гэхээр С.Баяр Ерөнхий сайдын үед кабинетд нь ажиллаж байсан одоо ч УИХ-ын гишүүн байгаа хүмүүс МАНАН-гийн нэг хэсэг. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Дэгийн тухай хуульд зааснаар цаасаар нууцаар санал хураах эсэхээр санал хураалт явуулж олонхын саналаар энэхүү горимоор явуулахаар тогтов. Үүний дараа тооллогын комиссын гурван гишүүнээр Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Цэрэнбат нарыг томилов. 

Комисс хуралдаж, даргаа сонгохын зэрэгцээ цаасаар санал хураахад шаардлагатай саналын хайрцаг, цаас зэргийг бэлдэх үүргийг байнгын хорооны дарга өгөв. 

09:39 2019/01/29

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "ТББХ өнөөдөр 11 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэй. Гэхдээ эхлээд УИХ-ын даргын асуудлыг хэлэлцээд, үргэлжлүүлэн чуулгандаа орчихоод эргэж гарч ирээд үлдсэн асуудлуудаа хэлэлцье.

Харин гишүүд та бүхэн эргээд 15:00 цагаас Байнгын хорооны хуралдаандаа орж ирээрэй" хэмээв.