Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь Нямдоржийн эхнэр хэдэн жил олгосон

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр М.Энхболд дарга үг хэллээ.

Тэрбээр "Сүүлийн үед хууль хэрэггүй гэдэг үгийг ярьдаг болж. Энэ бол буруу шүү. Монгол Улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбоотой. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс хууль хамаагүй гэж ярьж болохгүй.

Намайг гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг эмэгтэй жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрд ажилласан хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Энэд сууж байгаа олонх нь мэднэ.

М.Энхболдыг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан хүн нь Туяацэцэг гэж сүүлийн гурван хоног ярьж байна. Шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаанд ордог байсан байх. Харин ч тэр архины зөвшөөрлийн Нямдоржийн авгай хэдэн жил олгосон

Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр хамгийн түрүүнд алга болдог хүн шүү. Жижиг, дунд үйлдвэрийн тухай асуудлыг ярья гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7-8 хүн наануу цаануу болоход цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Ж.Батзандан гарч байгаа.  

Манай намын байрыг шатаахад оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим залуутай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай яриад намынхаа эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Тийм учраас манай намын гишүүд хэнтэй нийлж байгаагаа бодох хэрэгтэй. 

60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа.

Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг олонхоороо ждүтэй холбогдсон гишүүдээ аваад үлдэе гэдэг шийдвэр гаргасан. Тэгчихээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйтэй байх юм бол бүгд ёс зүйтэй байх ёстой. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/796935397371760/