УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Т.Аюурсайхан "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал.
Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг цуглуулсан" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлсэн. Харин бид өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!