Төрийн банкны гурван ажилтанг цагдан хорих шийдвэр гаргажээ
Төрийн банкны ажилтнуудыг хорьсон талаар шүүхээс албан ёсны мэдээлэл өглөө.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан байна.
Хуулийн заалт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа
1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

