Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал сайнгүй байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2484029891609034/

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Залилан мэхлэх гэмт хэрэгт эрэн сурвалжагдаж байсан этгээдүүд байна гэсэн мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн  II хэлтсийн Бэлх 114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон. Уг газарт очиход хоёр этгээд Toyota Prado Маркийн машиныг унаж зугтах үедээ цагдаагийн алба хаагчид хүнд гэмтэл учруулсан.

Уг хэрэг дээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Тэдний унаж явсан тээврийн хэрэгслийг 14:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Халзангийн даваа орчмоос олсон. Тэднийг уул руу зугтсан гэх мэдээлэл ирсний дагуу тухайн орчныг бүслэн хааж эрэн сурвалжилснаар 22:30 цагт Т.Лундааг Майхан толгой орчмоос, Б.Энхбаярыг 23:25 цагт Майхан толгойн зуслангийн төв замаас 200 метрийн зайд байрлах айлын амбаарт бүгэж байсныг илрүүлэн баривчилсан.

Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээд.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон. Биеийн байдал сайнгүй байна.

Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д зааснаар ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан зүйл ангиар хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байна" гэв.