Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Метатек компани болон Улаанбаатар Хотын Банк хамтран "Гэрэгэ" нэртэй төлбөрийн машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэхүү машинаар тээврийн хэрэгслийн торгууль болон татварыг төлөх боломжтой юм байна.
Уг цахим машинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан торгуулийн мэдээллээ үзэж болохоос гадна аль ч банкны бүх төрлийн картаар торгуулиа төлж болно.
Энэ талаар Метатек компанийн захирал Ц.Эрдэнэбат "Төрийн лавлагаа өгөх зориулалттай ТҮЦ машин байсан бол энэ удаагийнх төлбөр хураах зориулалттай. Одоогийн байдлаар уг машинаар машины татвар, торгууль, хот хоорондын автобусны билет гэсэн үйлчилгээг үзүүлж байна.
Цаашид 500, 1,000 төгрөг тушаадаг төрийн бусад үйлчилгээнүүдийг уг ТҮЦ машинаас авах боломж бүрдүүлнэ. Гар утасны нэгж авах, орон сууцын төлбөр төлөх зэрэг төлбөр төлж болох бүхий л үйлчилгээг нэвтрүүлнэ.
Дүнжингарав худалдааны төв дээр гэхэд 50 гаруй төрийн үйлчилгээ үзүүлж, гурван банкны салбар байдаг ч гэсэн оочир дугаар нь дийлддэггүй" гэлээ.
"Гэрэгэ" төлбөрийн машин байршиж буй цэгүүд:
Цаашид дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд байршуулах юм байна.
Хэрэглэх заавар:
Иргэд "Гэрэгэ" төлбөрийн машиныг ашиглан татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр бөгөөд татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй гэдэг мэдээллийг холбогдох байгууллагаас өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|