Улаанбаатар

35 минутын өмнө
2026/11/03
1 сарын өмнө
Зураг
35 минутын өмнө
“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм.
Зураг
1 цаг 52 минутын өмнө
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минут зорчих дүүжин замын тээврийн ачаатай туршилт өнөөдөр эхлэх юм байна.
Зураг
4 цаг 18 минутын өмнө
 НИТХ-ын ээлжит IX хуралдааныг 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт хуралдуулахаар товложээ.
Зураг
6 цаг 26 минутын өмнө
Албаны эх сурвалжаас тодруулснаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах Зөвлөлөөс бүтцийн шийдвэр гаргаснаар хоёр дүүргийн Засаг даргыг сольжээ.
Зураг
7 цаг 2 минутын өмнө
-АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн сүлжээнд холбож, ус нийлүүлж эхэлжээ.
Зураг
Өчигдөр 13 цаг 35 минут
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг барихад инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газар дээр барихаар болоод буй. Эмнэлгийн гадна талын 6 га талбайг тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувьд хүрчээ.
Зураг
Өчигдөр 12 цаг 55 минут
Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилжээ. Музейн 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулсан байна.
Зураг
Өчигдөр 11 цаг 40 минут
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-2-ын 26.4 га талбай бүхий Үнсэн сангийн газарт барьж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр эхлээд буй.
Зураг
Өчигдөр 10 цаг 10 минут
-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлжээ.
Зураг
Өчигдөр 8 цаг 37 минут
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ.
Зураг
Өчигдөр 8 цаг 00 минут
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өрийг барагдуулах, салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв.
Зураг
2026 оны 10 сарын 30
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв.
Зураг
2026 оны 10 сарын 30
Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар иргэдээс талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр хүлээн авч, шийдвэрлэдэг.
Зураг
2026 оны 10 сарын 30
-Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, хуучнаар хар үнэгний фермийг нохой, муур түр асрамжлах байр болгоод буй. Уг объект нь нийслэлийн өмчид байдаг бөгөөд Нийслэлийн Мал Эмнэлгийн Газар нохой, муур түр асрамжлах байрны үйл ажиллагааг хариуцдаг байна.
Зураг
2026 оны 10 сарын 30
Ирэх сарын 1-нээс нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийхгүйг "УБДС" ТӨХК-аас мэдэгдэв.
35 минутын өмнө
2026/11/03
1 сарын өмнө