2019 оны 5 сарын 9
Фашист Германыг ялсны 74 жилийн ой болж байна. Олон арван сая хүний амь нас, хувь заяаг самарсан энэ жигшүүрт үйл явдлыг дуусгавар болгосон өдөр бол Зөвлөлт, Оросын ард түмэн, мөн хамаг чадлаараа зүтгэн дэмжиж байсан Монголчуудын тэмдэглэлт баяр, хоёр улсын найрамдлыг бататгасан түүхэн өдөр эргэлзээгүй мөн. Зүгээр нэг ялалтын баяраас гадна Монголчуудын хувьд Манжаас тусгаарласан 1911 оноос хойшхи 30 гаран жилийн бужигнааны эцэст хөгжлийн загвараа эцэслэн сонгосон онцгой үйл явдал бөгөөд энэ талаар товч санаа дурдъя.