2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсантай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал гаргав. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудалд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зөвхөн Байнгын хороогоор биш, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Энэ асуудлыг Байнгын хорооны гишүүдийн саналаар танилцах байсан ч чуулганы хуралдаанаар оруулах нь зүйтэй. 

Хоёрдугаарт, "Рио Тинто"-оос Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд ирүүлсэн хариу тайлбарыг бусад гишүүдэд тараахгүй байхад анхаарч өгнө үү. 

Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тараагдсан. Уг дүгнэлтийг нийт гишүүдэд тарааж танилцуулж, энэ талын ойлголттой болгоход анхаарч өгөөч гэж хүсэж байна.

Ажлын хэсгийн гаргасан санал, зөвлөмжийг нөгөө талд өгсөн нь хариуцлагагүй явдал болсон. УИХ-ын дарга үүнд анхаарах хэрэгтэй байх. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ын томилгоо, Үндэсний аудитын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Хорт хавдар, оношлогооны асуудлыг ажлын хэсэг, байнгын хороо хэлэлцээд ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч. 

Хоёрдугаарт, Г.Тэмүүлэн гишүүний ярьсантай холбогдуулж хэвлэлээр юм гарч эхэлсэн байна. АТГ-ын дүгнэлтээс бусад бүгдийг гишүүдэд хүргүүлсэн байсан. Нууцлалын зэрэглэлтэй хоёр материалыг ч хүргүүлсэн. 

"Оюу толгой"-н хүсэлтээр 43 хуудас материал хүргүүлсэн. Энэ бол нууцлалтай ямар ч холбоогүй. Энэ бол Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой материал. 

Дамба-Очир гэдэг нөхөр нууцлалын зэрэглэлтэй материалыг тараасан мэтээр яриад байна. Тийм зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнгөрсөн долоо хоногт Цахим бодлогын түр хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүй, хуралдаж чадаагүй. 26 гишүүнтэй түр хороо хуралдах ямар ч боломжгүй байна. Ирц бүрдэхгүй байна. Нэг нэгнийгээ хүндлээл цахим бодлогын асуудал өөрт нь хамаагүй бол түр хорооноос гарах хэрэгтэй байна. Цахим бодлогын түр хороог ажил хийх боломжоор хангаж цөөн гишүүнтэй болгож өгөөч.  

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өнөөдөр аугаа их Ялалтын баярын 74 жилийн ойн өдөр. Энэ түүхэн өдөр Улаан талбайд монгол хүүхдүүд оролцож, ая дуугаа өргөж байгааг хэлэх сайхан байна. Гишүүддээ Ялалтын баярын мэнд, монголчуудын оролцоотой ялалтын баярын мэндийг нийт ард иргэддээ хүргэе. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг шинэчлэх асуудал тавьж байсан. Энэ асуудал яригдмагц Ажлын хэсгийн дарга дэд ажлын хэсгийг яаруу сандруу хуралдуулж, дүгнэлт гаргаад, туслахаа өрөөнүүдээр явуулж, гарын үсэг зуруулсан. Би үүнд сэтгэл хангалуун бус байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг дэмжсэнгүй гэж ташаа мэдээлэл тарааж байна. Эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон учир сулла гэхээр зохимжгүй байна, үүний оронд хүний эрхийг хангах чиглэлд анхаар гэдэг зүйл яригдсан. 

Гишүүдийн гаргасан саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойтой холбоотой асуудлыг эхлээд Эдийн засгийн байнгын хороон дээрээ нухацтай ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэв. 

 

x