Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болж Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэх саналд олонх нэгджээ. Тэд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Харин ЕТГ-аас нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт илгээжээ.
Нэр дэвшигч Х.Батсүрэн нь Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Монголын шүүчдийн холбооны тэргүүн.
Өмнө нь тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч татгалзсан байна. Иймд дахин хурал хийж, нэр дэвшигчийг тодруулжээ.
2019 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтийг харгалзан зарлиг гаргаснаар ажлаа өгсөн тул дараагийн шүүгчийг томилох гэж байгаа юм.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд: