ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 3
iKon.MN
 

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа.

2019 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг харгалзан зарлиг гаргаснаар ажлаа өгсөн билээ.

Харин тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр болсон байна. Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2019.04.03/ болж, олонхын саналаар дээрх шийдвэрийг гаргажээ.

Одоо саналаа хүргүүлснээр Ерөнхийлөгч эцсийн томилгоог хийнэ.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй.

Тэрбээр Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил, Улсын дээд шүүхэд шүүгчээр 6 жил ажилласан.

Одоо Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг