Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Алберт Эрисман: Ёс зүй нь улс төр, бизнес, гэр бүл гээд бүх шатанд итгэлцлийг бий болгодог

Б.Ану
2019 оны 5 сарын 8
iKon.MN

“Зөв Төр – Шударга Ёс” уриатай “Grow Mongolia: Ethics Conference 2019” ёс зүйн хурал өнгөрсөн Баасан, Бямба гарагт болж өнгөрсөн юм.

Тус хуралд АНУ-аас Алберт Эрисман, Эдмунд Мой гэх өндөр түвшний илтгэгчид ёс зүйн талаар төр, засгийн газрын 300 гаруй удирдах албан тушаалтанд илтгэл тавьж, санал солилцсон юм.

Энэхүү хурлын үеэр яригдсан онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

УИХ-ын Дэд дарга М.Энх-Амгалан:

 

              “Шударга ёсны хүсэмжлэл 80% болоход нийгмийг эрсдэлд орж байгаа нийгэм гэж дүгнэдэг. Харамсалтай нь олон улсын байгууллагуудын сүүлийн үеийн судалгаа Монголд                    шударга нийгэм байхгүй байна, үүнийг хүсэмжилж байна гэсэн илэрхийлэл 80%-д хүрсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой”

“Ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга ёсны өлсгөлөн хамгийн хүнд өлсгөлөн байдаг юм гэнэ”

“Би Монголын төрд зүтгэж байгаа 190 гаруй мянган төрийн албан хаагчдыг бүгдээрээ шударга бус, авилгачид гэж хэлж чадахгүй. Магадгүй ганц нэг хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж бүгдээрээ шударга бус болсон гэж бодохгүй байгаа”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс үндсэндээ аквариумд амьдардаг болсон. Юу хийж байгаа, юу хүсэж байгаа, юу хийж болохгүй гээд бүгд олон түмний нүдэнд ил болсон. Өнөөдөр хүн болгон ухаалаг утастай, хүн болгон сэтгүүлч болсон”

Алберт Эрисман, АНУ-ын Сиатл Номхон Далайн Их Сургуулийн Бизнес, Эдийн Засаг, Төр Захиргааны Сургуулийн гүйцэтгэх захирал:

 

              “Аливаа улс орны хөгжил дэвшил ёс суртахуунтай байхаас эхэлнэ”

Ёс зүй нь хууль, дүрэмд нийцүүлсэн байдлаар зөв зохистой биеэ авч явах ухагдахуун юм.

"Ёс зүй нь улс төр, бизнес, гэр бүл гээд бүх шатанд итгэлцлийг бий болгодог

Манлайлал нь удирдах албан тушаалтны эдлэх эрх ямбын асуудал, тусгай хангамж бус, харин томоохон зорилгын төлөө бусдын төлөө үйлчлэх боломж юм”

“Хүний зан төлөвийн хэм хэмжээ, зарчим, амьдралдаа юуг чухалд тооцож байгаагаар илэрхийлэгддэг”

“Бид өөрсдийгөө амархан төөрөгдүүлж, хуурч байдаг. Тиймээс хэн нэгэн биднийг сорьж байх хэрэгтэй”

“Ёс зүйтэй байх талаар хүн бүр байгууллага болгон түвшин түвшиндээ бодох хэрэгтэй. Би ямар ёс зүйн хувь нэмэр нийгэмдээ оруулж чадах вэ гэж”

Аливаа улс авилгад автагдсан байх тусмаа ядуу байдаг

 “Хүний ёс зүйг шалгасан хүнд нөхцөл байдалд орохоосоо өмнө сэтгэл зүйн хувьд даван гарах бэлтгэлтэй байвал тухайн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргадаг”

Эдмунд Мой, АНУ-ын Төрийн Өмчит Компанийн захирал, АНУ-ын Зам Тээвэр, Хөдөлмөрийн Яамны Зөвлөх:

 

             “Монгол Улсын хөгжлийн энэ эгзэгтэй мөчид хүн болгон ёс зүйтэй шийдвэр гаргаж, түүнийгээ харуулвал энэ хөгжил цэцэглэнэ гэдэгт итгэл төгс байна”

“Хүний ёс зүйг шалгах хамгийн амархан зүйл бол тухайн хүний үнэт зүйлийг мэдэх явдал юм”

Таны үнэт зүйл юу вэ? гэсэн асуултад хүн болгон хамгийн гоёороо зохиож хариулдаг. Тиймээс шалгахын тулд дараагийн асуулт болох “Өнгөрсөн амьдралдаа үүнийгээ харуулсан нөхцөл байдлаа бидэнтэй хуваалцана уу? гэж асуудаг”

“Ирээдүйд хэр сайн гүйцэтгэгч байх вэ гэдгийг өмнө нь гүйцэтгэж байсан ажил, туршлага нь харуулж байдаг. Өмнө нь үнэт зүйлээсээ няцаж байгаагүй хүн хойшид ч тэр зүйлээсээ няцдаггүй”

“Төрийн албан хаагчид авч буй ажлын ачааллаа цалинтайгаа харьцуулахад шударга биш байж болох ч нийгмийг өөрчлөх маш их эрх мэдэлтэй байдаг”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 

             “Ёс зүйн хурал зохион байгуулагдаж байгаа нь том өөрчлөлтийн эхлэл юм”

“Бид нарын ажиллаж байгаа яам, агентлаг, газрууд хийсний дараа биш, хийж байхад нь биш хийхээс нь өмнө ёс зүйн хэм хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй байна. Хэрэв үүнийг хийж чадсан байсан бол Зам тээврийн яам дээрх хүний амь аврах байлаа, олон олон авлигын хэргийг зогсоох байлаа”

 “Төрийн албан хаагчид байгаа газраа гэрэл, давс болоод ёс зүйн өөрчлөлтийг авчирна. Тиймээс ч энэ өөрчлөлтөнд эр зориг, золиос хэрэгтэй. Бид өөрсдөөсөө өөрчлөлтийг эхэлье”

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.growmongolia.org - с авах боломжтой.