Утааны эсрэг ээж, аавууд нэгдэн энэ сарын 26-нд жагсаал зохион байгуулахаар санаачлаад байгаа билээ. Зохион байгуулагчдын зүгээс жагсаал хийх хүсэлтээ энэ сарын 19-нд өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ирэх Даваа гарагт 12:00 - 14:00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна.
Жагсаал зохион байгуулагчид "Утааны эсрэг ээж, аавууд" фэйсбүүк групп, "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" гэсэн хуудас ажиллуулж байна.
Жагсаалыг илүү үр дүнтэй болгох тал дээр та өөрийн саналаа хэлж зохион байгуулалтын ажилд оролцох боломж нээлттэй ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!