Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын дипломат чанар

ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс далайд гарцгүй, жижиг улсуудын тоонд ордог байсан бол өнөө цагийн үед Зүүн Ази, Ази, номхон далайд стратегийн ач холбогдолтой чухал улсуудын тоонд ордог болжээ. Монгол Улсын газрын баялаг уу, жижиг улсын дипломат чанар уу олон улсын хэмжээнд итгэл олох улсуудын нэгэн болж байгаа юм. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа, олон талт хэлэлцээр болон аюулгүй байдлын салбарт Монгол Улсын гадаад бодлого ихээр ач холбогдолтой болж байна.  

Сүүлийн таван сар гаруйн хугацаанд Хойгийн асуудал хурцдаж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд БНАСАУ-ыг цөмийн зэвсэгээс ангижруулах олон улсын энх тайвны гэрээ, эдийн засгийн хоригууд, олон талт хэлэлцээрүүд бүгд үр дүн гаргаж чадсангүй. Цаг өнгөрөх тусам Умард Солонгос цөмийн зэвсэгээ бэхжүүлж Өмнөд Солонгос байтугай АНУ-д хүрэх хүрээтэй цөмийн зэвсэг бий болж байна.

Барууны улсууд энэхүү аюулыг дошин дээрээ мэдрэхгүй байгаа ч Хойд Солонгостой хил залгаа улсууд болгоомжилж байна. Хамгийн ойр нь БНХАУ, Япон, Солонгос болон Зүүн Азийн улсуудаар жишээ авч болно. Цөмийн зэвсэгтэй холбоотой энэ асуудлыг хоёр янзаар ангилж болох юм 1/ цөмийн зэвсэгтэй улсууд 2/ цөмийн зэвсэггүй улсууд гэж. Умард Солонгосыг түгшээх нь цөмийн зэвсэгтэй улсууд болох БНХАУ, АНУ-аар хамгаалуулсан Өмнөд Солонгос. Тэгэхээр, Монгол Улсын байр суурь цөмийн зэвсэггүй, нөхөрсөг орны тоонд орж байгаа нь энх тайвны хэлэлцээрийг идэвхжүүлэх хүчин болж байгаа гэж үзэж болно.

Норвегийн жишгээр. Монгол-БНАСАУ-ын гадаад харилцааг үзвэл: 

1953 оны Хойгийн дайны үеэс хойш Монгол Улсын байр суурь, хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх асуудал байсан билээ. 1988 онд Монгол Улс БНАСАУ-тай “Иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцал үзүүлэх тухай” гэрээ хийж байсан түүхтэй. 1990-н оны Монгол Улсын ардчилсан хувьсгал тэр чигээрээ БНАСАУ-д бодит загвар байсан. Монгол Улсын гадаад бодлогын хувьд хоёр хөршийн найрсаг харилцаагааг хадгалахаас гадна, УИX-ын 2011 оны 10 дугаар тогтоолын гуравдагч хөршийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Умард Солонгосын аюулгүй байдал, тогтвортой байдал тун чухал билээ. Учир нь 2009 онд Монгол Улсын ЗТЯ БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах гэрээ хийсэн. Энэхүү боомтоор Монголоос 25,000 тонн коксжих нүүрс гарах боломжтой. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээс гадна, Монгол Улсад шинэ зах зээлд хүрэх зам байв. Тэгэхээр Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, жижиг улсын дипломат чанар, бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засгийн хамтын ажиллагаанд хэрхэн чухал байр суурь бий болгож байгааг тодруулж байгаа нь энэ.

Зүүн Ази, Ази номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд Монгол Улс Зургаан талт хэлэлцээрийг дэмжиж ирсэн. 2014 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын хэлэлцээр Улаанбаатарт болж өнгөрсөн билээ. Умард Солонгосын цөмийн зэвсэгийн сэдэвт 35-н төлөөлөгчүүд оролцож, аюулгүй байдлын салбарт Монгол Улсын байр суурь хэрхэн чухал болохыг тодорхойлсон. 2015 онд Монгол-БНСУ хоёр 25-н жил дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэсэн ч БНАСАУ-ын хэрэгт Монгол Улс үеийн үед энхийг сахих гадаад бодлогыг баримтлаж ирсэн нь Монгол Улс өөрөө бүс нутгийн энхийг сахигч орон гэдгийг баталгаажуулж байгаа юм.  

Нийтлэлийг бичсэн Л.Болор

Эх сурвалж:

  • Улаанбаатар Хэлэлцээр, 2014: https://www.un.int/mongolia/mongolia/ulaanbaatar-dialogue
  • Гадаад харилцааны яам, Улаанбаатар Хэлэлцээр 2014: http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2015/12/Ulaanbaatar-Dialogue.pdf
  • Монгол-БНСУ-ын 25н жилийн дипломат харилцаа ба гуравдагч хөрш 2013: http://asiasociety.org/korea/mongolias-third-neighbor-foreign-policy
  • Монгол улс, гол тоглогч 2014:  http://www.brookings.edu/research/opinions/2015/01/20-mongolia-north-korea-caprara-moon-park
  • Монгол-АНУ-БНАСАУ-ын улс төрийн яриа 2010: http://edition.cnn.com/2010/US/11/30/wikileaks.nkorea.mongolia/index.html
  • Зам, тээврийн яам Монгол-БНАСАУ-ын Уулзалт 2015: http://www.today.mn/p/3961
  • Жижиг улсын дипломат чанар 2015: http://sinonk.com/2015/06/22/ulan-bators-small-country-diplomacy-the-case-of-north-korea/
  • Хүчтэй Нэгдсэн Солонгос 2015: http://www.theasanforum.org/a-stronger-korea-mongolia-link-in-a-changing-northeast-asia/