ФОТО: Азийн наадмын үеэр албан ёсоор 9,305 сэтгүүлч, зурагчин ажиллаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Японд үргэлжилж байгаа Азийн зуны спортын наадамд хэвлэл мэдээллийн нийт 9,305 сэтгүүлч, зурагчин, зураглаач болон техникийн салбарынхан ажиллаж байгаа юм.

Тодруулбал 2,734 зурагчин, сэтгүүлч, 6,571 нь радио, телевизийн салбарынхан ажиллаж байна.

Спортын томоохон тэмцээн уралдааны шууд дамжуулалтыг хариуцдаг International Broadcast Centre (IBC) байгууллага анх 1958 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хойш International Press Center (IPC) эсвэл Main Press Centre (MPC) нэрээр цогцолборт сэтгүүлчдийг ажиллах боломжоор хангах болжээ.

Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн спортын наадмын MPC нь Нагоя хотын Портмэссэ боомтод 1973 онд баригдсан гурван байгууламжийг ашиглаж байна. 

Нагоя хотын төвөөс 22.9 км-ийн зайд орших энэ боомтод сэтгүүлчдийн ажиллах байр, нийтийн хоолны газар, албан ёсны дэлгүүр, хүнсний дэлгүүр, зурагчин, сэтгүүлчдэд камер болон дагалдах хэрэгсэл түрээслэх, томоохон хэвлэл болон зарим улсын олимпын хороо нь тусдаа өрөө түрээслэх боломжтой аж.

Зурагчид Canon, Nikon, Sony загвараас хүссэн камер болон дурангаа 24-72 цагийн хугацаагаар ямар нэгэн төлбөр төлөхгүй түрээслэх эрхтэй. 

Тэмцээний хугацаанд MPC-гийн заал нь 24 цагаар нээлттэй байх юм.

Түүнчлэн Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотын соёлыг харуулсан булантай. Тэнд өдөр бүр бүс нутгийн онцлогийг харуулсан соёлын арга хэмжээ болж байна.

ФОТО

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27