2020/01/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,751.19₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-26°
04:00
S31
-17°
05:00
S31
-17°
06:00
S31
-17°
07:00
S31
-18°
08:00
S31
-17°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-12°
12:00
S32
-11°
13:00
S32
-10°
14:00
S30
-7°
15:00
S30
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард Холдингс Монгол Шуудан ХК-ийн 31 хувьтай боллоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын холбогдох шийдвэрийн дагуу Монгол Шуудан ХК-ийн хувьчлал 2016 оны нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн Биржээр явагдаж тус компанийн 34 хувийг 30 байгууллага, 359 иргэн худалдан авсан билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард Холдингс) тус хувьчлалд оролцож, Монгол Шуудан компанийн 17.4 хувийг худалдан авсан.

Тус компанийн зүгээс Монгол Шуудан компани дэлхийн шилдэг шуудан үйлчилгээний компаниудын тэргүүний туршлага дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж ажиллахыг зорьж байгаа аж. Тухайлбал, Монгол Шуудан ХК “what3words” гэх шинэлэг хаягжилтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн байна.

Ард Холдингс болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаа дараагийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Холдингс Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг 2016 оны есдүгээр сарын 13-ны өдөр байгууллаа. Тус гэрээний дагуу иргэн Х.Батхишиг Ард Холдингсын 11,2 хувийг эзэмших юм.

Энэ талаар Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан компани дээр 31 хувийн хувьцаатай болсоноор хувийн хэвшил болон төрийн өмчийн хувьцааны харьцаанд өөрчлөлт гарахгүй.

Мөн нөгөө талаас Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний цаана байгаа олон зуун хувьцаа эзэмшигчид дуу хоолойгоо нэгтгэн Монгол шуудангийн цаашдын хөгжлийг илүү тод томруун болгож байгаа нь илүү өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. 

Гэрээний хувьд өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа. Нөгөөтэйгүүр манай бизнес эрхлэгчид том хэлцэл, гэрээ хийхээс зайлс хийж байна.

 

Энэ үед Монголын иргэн, компаниуд нэгдэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хийж эхэлснээр хувийн хэвшлийн санаачлагаар, иргэдийн санаачлагаар эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байгаа үеийг даван дуулж, эдийн засгаа идэвхжүүлж, хямралаас гарах арга замыг төрдөө, нийгэмдээ үлгэрлэн харуулж байна гэж ойлгож болно.

Х.Батхишиг Ард Холдингсын хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаад бид туйлын их баяртай байна. Цаашид хоёр тал харилцан нэг нэгнээ дэмжин ажиллаж, хамтран хөгжиж албан ёсны эхлэл өнөөдөр тавигдаж байна” гэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

Тус компанийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

 
x