Мэсгүйгээр нурууны өвчнийг анагаах боломжтой
Монголчуудын дунд ууц нуруу, хүзүүгээр хөших зовиур их илэрдэг. Хүний хөл, гар, нуруу, хүзүү бүгд тэгш хэмд байх ёстой бөгөөд тэгш хэм нь алдагдсанаар өвчин үүсдэг байна. Тэгвэл биеийг тэгш хэмтэй болгож, цахилгаан соронзон долгионоор мэдрэлийн эд, эсийг сэргээж, мэсгүйгээр маш богино хугацаанд эмчлэх Ультралайн аппаратыг Монгол улсад анх удаа “Улаанбаатар Мед” эмнэлэг нэвтрүүлжээ. Энэ талаар “Улаанбаатар мед” эмнэлгийн Мэдрэлийн эмч Б.Зулчимэгээс тодрууллаа.
-Нурууны өвчнийг мэсгүйгээр анагаах аппаратыг Японы хөрөнгө оруулалттай Улаанбаатар Мед эмнэлэг Монголд анх удаагаа нэвтрүүлсэн байна. Энэ талаар тодруулаач?
-АНУ-ын Sigma компанид үйлдвэрлэгдсэн Yamasaki брэндийн Ультралайн аппаратыг Улаанбаатар Мед эмнэлэг Монголд анх удаагаа оруулж ирээд байна. Энэ аппарат нь нуруу, хүзүүний өвчлөлийг ямар ч мэсгүйгээр эмчилдэг онцлогтой. Цахилгаан соронзон долгионоор мэдрэлийн эсийн ёзоорын төвшинд үйлчилж эмчилдэг юм.
Нурууны мурийлтаас болоод дискүүд нь сууж, улмаар нэг тал руугаа цүлхийлт үүссэн байдаг юм.
Монголд амбулаториор үйлчлүүлж буй таван хүн тутмын нэг нь хүзүү, нурууны өвчлөлтэй байдаг. Харин манай эмнэлэгт ирж байгаа таван хүн тутмын дөрөв нь энэ төрлийн өвчнөөр өвдсөн байдаг юм. Ерөнхийдөө монголчуудын дийлэнх нь амьдралын буруу хэв маягийн улмаас үүссэн нуруу, хүзүүний өвчтэй байдаг. Биеэ хурааж, бөгтийж суух, компьютерийн ард нэг байрлалдаа удаан суух зэргээс хүзүүнд өөрчлөлт өгч, улмаар шохойжилт үүсдэг. Энэ нь цаашид даамжирч цүлхийлт үүсэх нь бий.
Ингэснээр мэдрэлийн эсүүд дарагдаж, хөл бадайрах, бүр биеэ даахгүй болох хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс сэргийлэх, мэдрэлийн эсээ сэргээхийн тулд хүмүүс ихэвчлэн мэс засал хийлгэх шаардлагатай тулгардаг. Харин манай аппаратаар эмчлүүлсэнээр хагалгаа хийлгэхгүйгээр маш богино хугацаанд эдгэх боломжтой.
Эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь нурууны мурийлттай болсон байдаг. Нурууны мурийлтаас болоод дискүүд нь сууж, улмаар нэг тал руугаа цүлхийлт үүссэн байдаг юм.
-Эмчилгээний үр дүн нь хэр вэ. Нэг курс эмчилгээ хийлгэхэд хэдэн удаа аппаратад орох шаардлагатай вэ?
-Манай эмнэлэг дөрөвдүгээр сарын сүүлээр энэ аппаратаар эмчилгээ хийж эхэлсэн. Нэг курс эмчилгээ нь гурван сар үргэлжлэх бөгөөд долоо хоногт нэг удаа аппаратад орох шаардлагатай байдаг. Энэ дагуу дөрөвдүгээр сараас хойш эмчилгээгээ хугацаандаа таслахгүй хийлгэж, эдгэрсэн хүний тоо 10 болсон байна.
Эмчилгээнд оруулахдаа эхлээд хүмүүсийнхээ хүзүү, нурууны зургийг нь авдаг. Улмаар эмчилгээнд тууштай гурван сар явсны дараа дахин зургийг нь авч, өмнөх зурагтай нь харьцуулсан дүгнэлтийг гаргадаг.
-Эмчилгээнд нэг удаа ороход үнэ нь хэд вэ?
-Нэг удаа ороход 120 мянган төгрөгийн үнэтэй. Сардаа дөрвөн удаа нийт 12 удаа аппаратад орох ёстой.
-Эмчилгээний дараа ямар дэглэм барих ёстой вэ. Эмчилгээ хийлгээд хэдэн сарын дараа дахин нуруу нь хазайх тохиолдол гарвал яах вэ?
-Манай эмнэлэг эмчилгээг хийлгэж эхлэх үед өвчтөнүүддээ анхнаас нь ямар байдлаар суух, ямар дасгал хийхийг нь заадаг. Ганц эмч цахилгаан соронзон долгионоор биеийн блансыг нь тэнцвэржүүлээд, нурууг нь тухайн төвшинд нь эмчлээд явуулдаг. Гэтэл өвчтөн нь урьдын адил буруу суултаараа суугаад байвал сайн үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс өвчтөндөө эхнээс нь зөвлөгөө өгч, яаж зөв суух, ямар дасгал хийхийг нь заадаг юм.
-Дөрөвдүгээр сараас хойш хэчнээн хүн эмчилгээнд хамрагдаад байна?
-Ойролцоогоор 400 орчим хүн хамрагдсан байна.
-Ямар нэг хориглох заалт бий юу?
-Ямар ч хориглох заалт байхгүй. Бага насны хүүхдээс эхлээд аль ч насны хүн ультралайн аппаратаар эмчилгээ хийлгэх боломжтой. Бүр жирэмсэн эмэгтэй ч эмчилгээ хийлгэж болно.
-Япон, Монгол Улсаас гадна өөр ямар улсад энэ аппаратыг хэрэглэдэг вэ?
-Энэ аппаратыг ОХУ, Герман, Солонгос, Япон болон Европын маш олон оронд дэлгэрсэн. Японд бол энэ аппарат эрүүл мэндийн даатгалд орчихсон байдаг. Ямасако брэндийн уг аппаратны эмчилгээг Японы Ямасаки Масафүми гэдэг хүн зохиосон. Энэ хүн олон улс оронд шавьтай. Миний хувьд Ямасаки багшийн анхны монгол шавь нь байгаа юм.
-Танай эмнэлэг Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөнийг Япон руу зуучилдаг гэж сонссон юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. Монголд оношилж, эмчлэгдэхгүй өвчтөнийг манай эмнэлэг Япон Улс руу оношлогоо эмчилгээнд зуучилж байна. Тухайн өвчтөний визийг дөрөв хоногт багтаан гаргадаг. Ингэснээр эмчлүүлэгчийн хугацаа, мөнгийг нь хэмнэнэ. Хэрэв өвчтөний гэр бүлийн гишүүн Японд амьдардаг, эрүүл мэндийн даатгалтай бол тухайн өвчтөн ч бас давхар даатгалд хамрагдах боломжтой.
Япон Улсын даатгалаар эмчилгээний зардлын 70 хувийн гаргуулна гэсэн үг. Өөрөө 30 хувийг нь даах боломжтой. Мөн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Япон Улсын Фукуяма төв лабораторид шинжилгээг илгээж оношийг нь тодруулах үйлчилгээг үзүүлнэ. Өвчний эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Баянгол дүүрэгт харьяалалтай иргэдийг нэг удаагийн үнэгүй үзлэгт хамруулж байна. Үүнээс гадна орчин үеийн шинэ техник технологи эмчилгээний талаар Баянгол дүүрэг, хорооны эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулж байгаа.
Манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Япон Улсын нарийн мэргэжлийн эмч нартай оношилгоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна. Японы Фүкүяама төв лабороторитой хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Мөн Япон Улсын томоохон нэгдсэн эмнэлгүүд болон анагаахын чиглэлийн их сургуулиудтай хамтран ажиллах хэлцлийг хийсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд Японы эмч мэргэжилтнүүд сар бүр манай эмнэлэгт ирж үйлчлүүлэгчдэд үзлэг оношлогоо, зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ. Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгч Япон Улсад үргэлжлүүлэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
