Нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Монгол Улсад нэвтрүүлжээ.
ISO стандартын гэрчилгээтэй энэхүү аппаратыг Япон улсын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлснээр нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломж бүрдсэн байна.
“Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн их эмч Б.Зулчимэг “АНУ-ын Sigma компанид үйлдвэрлэгдсэн Yamasaki брэндийн Ультралайн аппарат нь мэдрэлийн эсийн түвшинд цахилгаан соронзон долгионоор үйлчилж, мэдрэлийн ёзоорыг сэргээх эмчилгээ хийдэг.
Эрүүл байхын гол үндэс нь хөл, гар, нүд, хүзүү бүгд тэгш хэмд байх. Ультралайн төхөөрөмж биеийг тэгш хэмтэй болгохын зэрэгцээ хуримтлагдсан өвчин, эмгэгийг мэсгүйгээр богино хугацаанд эмчилдэг. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд, эсийг сэргээнэ.
Манай эмнэлэг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Ультралайн аппаратаар эмчилгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 400 орчим хүн эмчилгээнд хамрагдаж эрүүл болоод байна. Бидний зүгээс эмчилгээний үеэр юунаас шалтгаалан биеийн тэгш хэм алдагдаж, хөл гар өвдөж байгааг өвчтөнүүдээ хэлж, хэрхэн дахин өвчлөхгүй байх талаар зөвлөгөө мэдээллийг өгч байгаа учраас дахин өвчлөх эрсдэлээс сэргийлж чадаж байгаа” хэмээн ярилаа.
Аппаратад долоо хоногт нэг удаа орох бөгөөд эмчилгээ гурван сар үргэлжилж нийтдээ 12 удаа орсноор нэг курс эмчилгээ болох ажээ. Нэг удаа Ультралайн аппаратаар эмчилгээ хийлгэхэд 120,000 төгрөгийн үнэтэй юм байна.
Ультралайн аппарат нь бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд эмчилгээ хийдгээрээ онцлог аж.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!