САЙН МЭДЭЭ: Монгол оюутнууд ХҮРЭЛ медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны аравдугаар сарын 18-25-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуудагдан аваргууд тодорлоо.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн ХҮРЭЛ медаль, цомын эзэд болж "Шилдэг баг"-аар шалгарлаа.
Манай эмэгтэй тамирчдаас Б.Ану тавдугаар байрт 6.0 оноогоор, Э. Хулан аравдугаар байрт 4.5 оноо авч амжилттай оролцлоо. Харин эрэгтэй тамирчдаас Б. Галмандах наймдугаар байрт 5.5, Б. Ариунбүүвэй аравдугаар байрт 5.5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт 4.5, Б. Ариунболд 14 байрт 4.5, Л.Соронзонболд 16 дугаар байрт 4.5 оноогоор тус тус шалгарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

