Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяаслаг Монголчууд шоуг Анхаа Ууганаа хоёр хөтлөхөөр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тун удахгүй авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэг телевиз үзэгчдийн хүртээлд хүрэх гэж байна.

Бараг жилийн өмнө орон даяар авьяастнууд тодруулна хэмээн сүр дуулиантай эхэлсэн энэ шоуны үр дүнг үзэгчид есдүгээр  сарын сүүлээс эхлээд харах гэж байна. HD нэрээрээ алдартай Монгол Тв дэлхийн 100 гаруй улсад хийгдсэн  авьяастан тодруулдаг энэхүү шоуг албан ёсны эрхтэйгээр хийж, нутаг нэгтнүүддээ төдийгүй дэлхийн хэмжээнд үзүүлэх гэж байгаа нь энэ юм. 

Харин хөтлөгчдийн тухайд нэг ч кинонд хамтарч тоглож үзээгүй хоёр жүжигчин телевизийн нэвтрүүлэгт хамтарч ажиллахаар боллоо. Тэд бол Анхаа, Ууганаа хоёр юм. Тэд өөрсдийн уран бүтээл жүжиглэлт, хувцаслалт гээд бүх л зүйлсээрээ өрсөлддөг гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ.

Гэхдээ тэднийг нэгтгэж байгаа зүйл нь дэлхийн алдартай шоу нэвтрүүлэг юм. Одоо тэдний хэрхэн хамтарч ажиллахыг харах л үлдлээ.