2018/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,568.85₮
B32
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-14°
03:00
S32
-20°
04:00
S32
-20°
05:00
S32
-20°
06:00
S32
-20°
07:00
S32
-21°
08:00
S32
-22°
09:00
S32
-19°
10:00
S32
-16°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-9°
14:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хөлбөмбөгчин анх удаа Европын багтай гэрээ байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 9
iKon.MN

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гуравдугаар сарын 6-нд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. 

Ингэснээр А.Мөрөн Монголын түүхэнд анх удаа Европын мэргэжлийн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн багт тоглох тамирчин болсон юм. 

Тэрбээр гэрээ хийснийхээ дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гэрээнд гарын үсэг зурсан. Баярлалаа бурхан минь. Гэр бүл, ах дүү, найз нөхөд, хайрт болон дэмжиж урам өгсөн хүн бүхэндээ баярлалаа” хэмээн бичжээ.

 

Гэрээ байгуулахаасаа өмнө хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн гурван багтай хамтарсан бэлтгэлд орсон бөгөөд тэдний хоёр баг нь түүнтэй гэрээ байгуулах хүсэлтэй байжээ. 

ФК Мачва багийн хувьд 1919 онд байгуулагдсан хөлбөмбөгийн ууган багуудын нэг бөгөөд энэ багт тоглож байсан олон тоглогч Европын хүчирхэг багуудад хүчин зүтгэж байсан түүхтэй. 

 

x