Бидний хүнсэнд байнга хэрэглэгддэг чихэрний тухай баримтуудыг дэлгэж байна.
Анх Манай Эриний Өмнөх 500 оны үед Энэтхэгчүүд нишингэнээс чихэр гаргаж авч байжээ.
Түүнд сайн, муу чанарууд аль аль нь бий.
Чихрийг үйлдвэрлэгч улсууд
Дэлхийн улсуудаас хамгийн том чихэр үйлдвэрлэгчид нь Бразил, Энэтхэг, Хятад, Европын холбоо, Тайланд. Бразил мөн хамгийн том чихэр хэрэглэгч оронд тооцогддог.
Шим тэжээл
Чихэр нь ямар ч тэжээллэг бодис өгдөггүй. Харин хоосон илчлэг (калори) өгнө. Харамсалтай нь үйлдвэрлэх, цэвэрлэх явцад хэрэгтэй бодисууд нь ихээр хорогддог байна.
Ямар хэмжээтэйг хэрэглэх вэ?
American Heart Association-ы зөвлөмжөөр эмэгтэй хүн өдөрт 6 цайны халбага, эрэгтэй хүн 9 цайны халбагаас ихгүй чихэр хэрэглэнэ.
Хамгийн их чихэр агуулагч
Хийжүүлсэн ундаа чихрээр хамгийн баялаг. 64 oz (1.9 литр) ундаа 53 цайны халбага чихэр агуулдаг.
Түүнийг чихрийн шижинд бүү буруутга
Сонирхолтой нь чихрийн шижин өвчний шууд шалтгаан чихэрт байдаггүй. Чихрийн шижний гол эх үүсвэрүүд нь таргалалт, амьдралын буруу зуршил, удамшил байдаг.
Чихэр орлуулагч хэрэглэх нь зөв үү?
Чихэр орлуулагч хэрэглэх нь байдлыг илүү муутгадаг. Судалгаагаар чихэр орлуулагчтай хүнс нь хүнийг улам өлсгөж, идэх хүслийг нэмэгдүүлдэг гэнэ.
Үүний оронд жинхэнэ чихрийг тааруулж хэрэглэсэн нь дээр. Үгүй бол SweetLeaf, Truvia брэндийн орлуулагчдыг хэрэглэхийг бодоорой.
Чихрээр шархыг эмчилж болдог
Шарх, зүсэлт зэргийг гэрийн аргаар эмчилж болдог. Элсэн чихрийн ширхгүүдийг шархан дээрээ тавихад өвчинг дарж түргэн эдгээдэг.
Африкийн овгуудын хэрэглэдэг байсан энэ аргыг Англичууд сурч авсан түүхтэй.
Гоо сайханд хэрэглэж болно
Нүүрний арьсны гуужсан хэсгийг цэвэрлэхэд чихэр сайн үйлчилгээтэй. Чихрийг оливын тостой найруулаад нүүрэндээ иллэг хийх байдлаар түрхэнэ. Ингэхэд арьсыг чийглэхээс гадна хортой бодисоос цэвэрлэж өгнө. Бүх төрлийн арьсанд тохирдог.
Чихэр хөгшрөлтийг түргэсгэнэ
Чихрийг их хэмжээгээр хэрэглэхэд арьсан дах коллагеныг сулруулж үрчлээ суулгах, арьс унжуулах зэргээр нөлөөлдөг. Тиймээс хөгшрөлтийг түргэсгэх нэг шалтгаан болно.
Чихэр донтуулах чадвартай
Чихэрлэг хүнснээс татгалзаж чаддаггүйн шалтгаан нь энэ юм. Бүр хар тамхитай ижил нөлөөтэй. Тиймээс чихэрлэг зүйл идэх хүсэл төрөхөд аль болох байгалийн бүтээгдэхүүн болох шинэ жимс идэж хорхойгоо дарах нь зөв.
Хүрэн, цагаан аль нь дээр вэ?
Ялгаа байхгүй. Үйлдвэрээс гарахдаа чихэр нь цагаан байдаг. Хүрэн чихрийг хийхдээ цагаан чихэр дээр бурам нэмдэг байна.
Эх сурвалж: Factslist.net
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!