Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Танай хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Б.Ану
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайтын уншигчдын хүсэлтээр бага насны хүүхдийн унтах ёстой цагийн хуваарийг та бүхэндээ хүргэж байна. 

Бид "Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга" мэдээлэлдээ "Нэг цагийн дутуу нойр зургаадугаар ангийн хүүхдийг дөрөвдүгээр ангийн хүүхэд шиг болгодог. Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэсэн билээ. 

Үүнтэй холбоотойгоор ээж нараас хүүхдийн унтах ёстой цагийн мэдээллийг оруулахыг хүссэн юм.

Доорх мэдээллийг Стэнфордын Их Сургуулийн Lucile Packard-ийн Хүүхдийн эмнэлэгээс гаргажээ. 

  Нас Шөнө Өдөр Нийт
1 0-2 сар 8 - 9 цаг 7 - 9 цаг / 3 - 5 цаг 16 - 18 цаг
2 2-4 сар 9 - 10 цаг 4 - 5 цаг /3 цаг 14 - 16 цаг
3 4-6 сар 10 цаг  4 - 5 цаг  / 2 - 3 цаг 14 - 15 цаг
4 6-9 сар 10 - 11 цаг  3 - 4 цаг / 2 цаг 14 цаг
5 9-12 сар 11 - 12 цаг 2 - 3 цаг /2 цаг 14 цаг
6 12-18 сар 11 - 12 цаг 2 - 3 цаг /1 - 2 цаг 13 - 14 цаг
7 18 сараас 2 нас 11 цаг  2 цаг / 1 цаг 13 - 14 цаг
8 2-3 нас 11 - 12 цаг 1 - 2 цаг / 1 цаг 12 - 14 цаг
9 3-5 нас 10 - 11 цаг / 10 -13 цаг 0 - 1 цаг / 5 настайгаас - 0 цаг 11 - 13 цаг
10 5-12 нас 10 - 11 цаг 0 10 - 11 цаг

 

Хүүхэд бүрийн унтах цаг өөр өөр байна. Гэхдээ шөний унтлагийн цаг ихэнх тохиолдолд ойролцоо байх ёстой. Харин өдрийн унтлага өөр өөр байх боломжтой. Өдрийн унтлагын цаг хүснэгтэнд үзүүлсэн хоёр хувилбарын аль нь ч байж болно. 

Харин хүүхдийнхээ нийт унтлагын цаг дээр анхаарлаа илүү хандуулаарай.