Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхэд аль гараараа бичдэг вэ?

Д.Гэрэлцэцэг
2014 оны 3 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Таны хүүхэд аль гараараа бичдэг вэ?

Хүн аливаа мэргэжлийг өөрийн сонирхлоор эзэмшдэг. Гэхдээ бидний ажигладаггүй өөр нэг зүйл үүнд нөлөөлдөг гэнэ. Энэ нь хүний баруун, зүүн тархины хөгжил ажээ.

Үүнд энгийн нэг жишээг дурдаж болно. Хэрэв та баруун гараараа бичдэг бол зүүн тархины хөгжил тань илүү байгаагийн илрэл аж.

Харин зүүн гараараа бичдэг бол баруун тархины хөгжил давамгай байгаагийн шинж гэнэ. Хоёр тархины хөгжил тэнцүү болсноор хүний тэр дундаа хүүхдийн логик сэтгэлгээ, бүтээлч чадвар нэгдмэл болж чаддаг байна. Үүнийг тэнцүү хөгжүүлдэг гол холбогч эрхтэн нь дунд тархи болдог байна.

Монгол хүүхдүүдийн хувьд зүүн тархи нь илүү хөгжсөн байдаг.

Манайд дунд тархийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулдаг ганцхан газар байдаг нь “Maxmind” төв гэнэ.

Тиймээс бид дунд тархийг хөгжүүлснээр ямар ач холбогдолтой, ямар хичээл заадаг талаар сонирхохоор тус төвийг зорьсон юм. Хичээлдээ анхаарал нь төвлөрдөггүй, хурдан уншиж чаддаггүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, ичимхий зэрэг олон шалтгаантай хүүхдүүд тус төвийн сургалтад хамрагддаг хэмээн “Maxmind” төвийн дунд тархи хөгжүүлэх сургалтын багш Д.Сувдаа ярьж байна

 Зургаан настай хүүхдүүдийн ангид ороход хүүхдүүд хичээлээ анхааралтай хийж байгаа нь анзаарагдаж байв.

Бага насны хүүхэд ч өөр зүйлд сатаарахгүй хичээллэж байгаа нь анхаарал төвлөрүүлэх хичээлийн үр дүн гэнэ. Хүүхдийн дунд тархийг идэвхжүүлэх тохиромжтой үе нь 5-12 нас. Азийн ихэнх оронд ийм сургалтыг явуулдаг юм байна.

Тэр дундаа Сингапур, Малайз, БНХАУ-д түгээмэл аж. Сингапурчууд анх Япон улсын тархи хөгжүүлэх хичээл, дасгал болон АНУ-ын анхаарал төвлөрүүлэх, сайжруулах сургалттай хослуулан тусгай хөтөлбөрийг зохиожээ.

Энэ нь явсаар дунд тархийг идэвхжүүлэх үр дүнтэй сургалт болсон байна. Тус төвийн дунд тархи хөгжүүлэх сургалтын багш Д.Сувдаа хоёр жилийн өмнөөс судалгаа явуулж, энэ чиглэлээр Сингапурт мэргэшээд иржээ.

Дунд тархийг хөгжүүлэх хичээл нь нас наснаасаа шалтгаалан хөнгөнөөсөө хүнд хэлбэр рүүгээ шилждэг гэв. Сургалт нь зургаан долоо хоног үргэлжилнэ. Эхлээд багш хүүхдийн аль талын тархи илүү хөгжсөнийг энгийн дасгал хийлгэж тогтоодог байна.

Үүнд:

  • хэл ярианы оюун ухаан
  • логик математик
  • орон зайн, хөгжмийн
  • хүмүүс хоорондын харилцааны
  • дотогш чиглэсэн
  • биеийн хөдөлгөөний
  • тэнцвэрийн зэрэг дасгал ордог байна.

Хэрэв хэл ярианы оюун ухаан, логик математик, хүмүүс хоорондын харилцаа холбооны чадвар нь илүү байвал зүүн тархины хөгжил давамгайгийн шинж гэнэ.

Монгол хүүхдүүдийн хувьд зүүн тархи нь илүү хөгжсөн байдаг ажээ. Тиймээс багш нар нь баруун тархийг хөгжүүлэх хичээлийг түлхүү ордог байна. Үүний дараа дунд тархийг идэвхжүүлэх хичээл зааж эхэлдэг гэнэ. Яг ямар хичээл ордог талаар сонирхоход “Дунд тархийг идэвхжүүлэхдээ эхний долоо хоногийн хугацаанд дуу хөгжим сонсох, гар, булчин, биеийн дасгал хийх, зураг зурах хичээл ордог байна. Дараагийн таван долоо хоногт эдгээрийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ тусгай хичээл ордог” хэмээн багш нар тайлбарлав.

Харин үр дүнгийн хувьд богино хугацаанд илэрдэг байна. Зарим хүүхдэд үр дүн нь 72 цагийн дараа гарч байхад зарим нь зургаан долоо хоногийн дотроо амжиж илэрдэг аж. Илрэх шинж тэмдэг нь мөн өөр байдаг гэнэ. Зарим ичимхий хүүхэд нээлттэй болж, хэл ярианы чадвар нь сайжирдаг бол дуу шүлэг цээжлэхдээ тааруу хүүхдүүдийн хувьд хоёр жил сураагүй зүйлээ хоёр хоногийн дотор сурах тохиолдол ч байна.

Монголчууд тархины багтаамжаараа дэлхийд нэгдүгээрт ордог гэсэн судалдааг АНУ-ийн судлаачид гаргажээ

Дунд тархи идэвхжсэнээр хүүхдийн тархи мэдээлэл хүлээж авах чадвар эрс нэмэгддэг. Ингээд хүүхэд илүү олон зүйлийг сурч мэдэх сонирхол, эрмэлзэлтэй болдог хэмээн Д.Сувдаа багш тайлбарласан юм. Барууны оронд ч дунд тархийг идэвхжүүлдэг. Гэхдээ арга барил нь өөр. Тухайлбал, АНУ-д хүүхдийг цэцэрлэгийн насанд нь бүх мэдрэхүйг нь хөгжүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр хөтөлбөр нь сургууль, цэцэрлэгийн программд нь орсон байдаг байна. Харин Азийн орон арай өөр.

Тусгай сургалтын хэлбэрээр заадаг. Манай ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд хүүхдийн зүүн тархи буюу логик сэтгэлгээг илүү хөгжүүлдэг. Шинжлэх ухаан, математик, хими, физикийн хичээлд гол төлөв анхаардаг. Харин баруун тархийг хөгжүүлж чадвал хүний сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар, дуу хөгжим, урлагийн авьяас нь илүү илэрдэг байна.

Монгол хүүхэд, Сингапур хүүхдийн сурах чадвар ямар байдгийг асуухад “Монгол хүүхдийн суралцах чадвар өндөр.

Монголчуудын юм хүлээж авах, ачаалал даах чадвар өндөр байдаг. Сингапурт хүүхдэд хоёр долоо хоног заадаг хичээлийг монгол хүүхэд хоёр өдөр дараалан заахад сайн хүлээж авдаг” хэмээн Д.Сувдаа багш тайлбарласан юм. Үүнээс гадна бидний сонирхлыг татсан нэг зүйл бол хүүхдүүд нүдээ боож байгаад ижил хэмжээтэй өнгийн дүрсийг өнгө өнгөөр нь ялгах, цаасан дээр бичсэн үсгийг ялгаж хэлж байгаа нь анхаарал татав.

Тэд дүрсийг үнэрлэх, хацартаа наах, хурууныхаа өндгөөр мэдрэх зэргээр ялгаж байлаа. Үүний гол учир нь тэдний дунд тархи хөгжсөнд байгаа аж. Логик сэтгэлгээ нь бүтээлч сэтгэлгээтэй нийлж илүү өв тэгш болж, амжилтад хүрэх боломж бүрддэгийн нэг жишээ нь энэ гэнэ. Мөн хүүхдийн далд авьяас болох зураг зурах, төгөлдөр хуур тоглох, дуу дуулах, зохион бүтээх чадварууд нь илэрдэг хэмээн эцэг, эхчүүд ярьсан юм. Сингапурчууд IQ-гээрээ дэлхийд тэргүүн байрт жагсдаг байна.

Харин монголчууд тархины багтаамжаараа дэлхийд нэгдүгээрт ордог гэсэн судалдааг АНУ-ийн судлаачид гаргажээ. Хүн нэгэнт сурсан зүйлээ мартдаггүйтэй адил нэгэн идэвхжсэн тархи нь цаашид улам хөгждөг. Идэвхжсэн тохиолдолд маш их зүйл сурахыг эрмэлздэг байна.

Зураг