ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

НАМЗХ-г Н.Номтойбаяр удирдана

Э.Пагма
2014 оны 3 сарын 3
Монголын мэдээ

МАН-ын дэргэд дөрвөн төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо.

Тэгвэл тус холбооны VI их хурал өнгөрсөн баасан гарагт боллоо.

АНУ-д суралцаж буй Л.Оюун-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн, Н.Номтойбаярыг Холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр улираан сонголоо.

Энэ удаагийн Бага хурлаар АНУ-д суралцаж байгаа Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын удирдах албанд ажиллахаар болсон генсек А.Мөнхбат, Жендер хариуцсан дэд Ерөнхийлөгч Х.Булгантуяа нарыг сонгуульт албанаас нь чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох, Бага хурлын гишүүнээс чөлөөлөх, шинээр томилох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Үүгээр АНУ-д суралцаж буй Л.Оюун-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн, Н.Номтойбаярыг Холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр улираан сонголоо.

Харин Дэд Ерөнхийлөгчөөр Ё.Нямжав, П.Баярхүү, САсралт нарыг сонгосон юм. Холбооны удирдах зөвлөлд 1985-1990 оны залуусыг шинээр сонгон оруулсан гэдгээрээ энэ удаагийн хурал онцлог боллоо. Энэ удаагийн бага хурлын үеэр “Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг эзэлдэг залууст чиглэсэн бодлого байхгүй.

Залуучуудын хөгжлийн асуудлыг тодорхойлох зорилгоор НАМЗХ-ноос “3Р” судалгааг явуулж, залуусын өмнө тулгамдаад буй олон асуудлууд байгааг тодруулсан” гэдгийг чуулганд оролцогчид хэлж байлаа. Мөн 2013 оны аравдугаар сард хуралдсан МАН-ын 27-р их хурлаар НАМЗХ-оос бүсчилсэн хэлбэрийг намынхаа бүтцэд тусгаж байсан билээ.

Тиймээс НАМЗХ бүсийн бүтцээ баталгаажуулан, Монгол Улсын баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс болон Нийслэл гэсэн бүсийг хариуцах дарга нараа томилсон юм.

Холбооны удирдах зөвлөлд:

  • А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ын Нарийн бичгийн дарга
  • Б.Цогтгэрэл УИХ дахь МАН бүлгийн зөвлөх
  • З.Төмөртөмөө    НАМЗХ-ны Пи-ар хорооны дарга
  • Б.Пүрэвсүрэн НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Тогтохбаяр Баянзүрх дүүргийн НАМЗХ-ны дарга
  • Ч.Гантулга “BSB” компанийн захирал
  • Д.Пүрэвдавга “Тайнгсмэн” ТББ-ийн тэргүүн БАзжаргал Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч Э.Золбоо НАМЗХ-ын нарийн бичгийн дарга
  • Ч.Мэндбаяр Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга Г.Түвдэндорж НАМЗХ-ны тэргүүлэгч нарыг шинээр сонгон оруулсан юм.
Зураг