МАН-ын УЗ-өөс Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордон дахь Ерөнхий сайдын өрөөнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. 

Хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хэлэлцээд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Ийнхүү өнөөдөр намын УЗ-өөр томилгооны асуудлыг хэлэлцсэн нь энэ юм. 

Шинэ сайдын томилгоог өнөөдөр УИХ-д танилцуулна гэдэг мэдээлэл байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн боловсрол, ажилласан байдал: 

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр


  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга