Энэ зун манай орны ихэнх нутгаар зуншлага хэвийн, таримал ургамлын ургалт, хөгжил сайн байжээ

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 онд зуны хугацаанд бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын эхэн үеэс 8 дугаар сарын дунд үе хүртэл аажмаар сайжирсан боловч 8 дугаар сарын сүүлчээр сайн үнэлгээтэй нутгийн эзлэх хувь тодорхой хэмжээгээр буурсан байна. Ургамлын ургалт муу байсан нутгууд нь гол төлөв говь, тал хээрийн нутгаар байжээ. 

Энэ зуны бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 

  • 2026 оны 6 дугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу үнэлгээтэй байжээ. 
  • 7 дугаар сард агаарын температур нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1-3.4°С-аар дулаан, хур тунадас нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай нөлөөлжээ.
  • Иймд ургамлын ургалтын байдал аажмаар сайжирч, 8 дугаар сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй болсон байна. 

Харин 8 дугаар сарын сүүлчээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байв (2 дугаар зураг).

Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумын зарим хэсгээр бэлчээрийн ургамлын ургалт муу байжээ 

Орон зайн тархалтаар: 

  • Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумын зарим хэсгээр ургалт муу байв.
  • Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт нутаг, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар сайн,
  • бусад нутгаар дунд зэрэг үнэлгээтэй байна.
зураг
 

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бэлчээрийн ургамлын ургац төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар нэмэгдсэн боловч баруун болон говийн нутгийн ихэнх хэсэгт буурсан үзүүлэлттэй байна.

Энэ зун манай орны ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу оржээ 

зураг
 

Энэ зун манай орны ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу, агаарын температур олон жилийн дунджаас 1.1–3.8°С-аар дулаан байлаа. Цаг агаарын эдгээр нөхцөл нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага хэвийн, мөн газар тариалангийн бүс нутгаар таримал ургамлын ургалт, хөгжил сайн байжээ.