ҮЙЛ ЯВДАЛ: Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын талаарх шийдвэрээ танилцуулна

ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

11:00 цагт Ардчилсан намын бүлгийн гишүүд "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр мэдээлэл өгнө.

14:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ХЭҮК-ын хурлын зааланд

11:00 цагт Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлнэ.

Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд

11:00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойд зориулсан цэцэг өргөх ёслол болно.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт

11:00 цагт “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавина.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт НӨАТ төлөгчдийн эрх ашгийг хамгаалах Тэгш шинэчлэл 13.10 ТББ-аас НӨАТ-ын хууль Монопол компаниудад давуу боломж олгож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хохирогчгүй хэргийн төлөө эрүүгийн ялтан болсон талаараа өрх толгойлсон ээж Г.Урангоо мэдээлэл хийнэ.

Монголбанкны байранд

14:00 цагт Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын талаарх ээлжит, макро зохистой бодлогын талаарх ээлжит бус шийдвэрээ танилцуулна.