Өнөө шөнө Хөвсгөл, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдаар бага зэргийн бороо орно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

16-17-нд шилжих шөнө Хөвсгөлийн ихэнх сумд, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас: 

  • 17-ны өдөр /Пүрэв/ Завхан, Архангай, Булганы ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар,
  • 17-18-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумд, Архангай, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн хойд сумдын нутгаар,
  • 18-ны өдөр /Баасан/ Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын зарим сумд, Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумдаар,
  • 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо орно.

Иймд бороо орохоос өмнө болц гүйцсэн ургацаа хураах ажлыг эрчимжүүлэх, хураасан ургацыг чийг, бороонд норохоос хамгаалж, хуурай нөхцөлд хадгалах, хадлан, ургамлын үлдэгдлийг бороонд норохоос өмнө хурааж, нөмөр хуурай газар хадгалахыг зөвлөлөө. 

 Цаг агаарын нарийвчилсан мэдээг тогтмол авч, ургац хураалтын ажлаа зохицуулахыг зөвлөв. 

зураг
 
ЦУОШГ