Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн сар гаруй хаана
iKon.MN
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны Шувуун фабрикийн авто замын Бөхөгийн голын төмөр бетон гүүр болон төмөр замыг нэг түвшинд огтлолцуулах ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Уг авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой буюу долоодугаар сарын 23-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хаана.
Тус чиглэлд иргэдэд үйлчилдэг Х:7 “Туул тосгон-Био комбинат-Хангарди цогцолбор” нийтийн тээврийн автобус түр замаар зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
