ЭМДС-гийн орлого ₮1.3 их наяд төгрөг, тусламж үйлчилгээний багцын зардал ₮1.2 их наяд болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн орлого болон даатгуулагчдын статистик мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний хагас жилд

  • Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-гийн орлого 1.3 их наяд төгрөг,
  • эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 11.2 хувиар өсөж, зардал 3.3 хувиар буурсан байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал буурахад эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 3.4 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. 

зураг
 
Эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор энэ оны зургаадугаар сарын байдлаар 3.2 сая хүн даатгуулсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Хүснэгт: Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид, төрлөөр, жил бүрийн зургаадугаар сарын байдлаар

Үзүүлэлт  2025 VI 2026 VI
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид  3,155,918 3,238,402
Шимтгэлийг ажил олгогч хариуцан төлсөн иргэд 764,289 776,104
Шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд  148,543 129,002