Хүй долоон худагт шинээр байгуулах Үндэсний их баяр наадмын цогцолборын ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ
Үндэсний их баяр наадмыг 2027 онд Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөж буйг өчигдөр Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдсэн.
Үүний тулд хувийн хэвшил болон ард түмнээс хандив цуглуулж эхэлсэн гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв. Тодруулбал Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Төрийн банкан дахь 540090100200051459 дансаар хандиваа цуглуулах нь.
Үндэсний их баяр наадмын шинэ цогцолбор нь 30,000 хүний суудалтай байх бөгөөд хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зэрэг зохион байгуулах, үндэсний болон олон улсын спортын тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах боломжтой байх аж.
Цогцолборын өртөг нь урьдчилсан тооцооллоор 100 орчим тэрбум төгрөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

