Нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт худалдаалж байгаа 100 цэг

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны төлбөрийн UBCARD картыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр байршуулсан киоск машинаас худалдан авах болон цэнэглэх боломжтой болжээ. Түүнчлэн UBCARD аппликэйшн ашиглаж картаа цэнэглэдэг болоод буй.

Харин 8-18 насны хүүхдийн картыг Сүхбаатар дүүрэг, Metro Mall худалдааны төвийн замын урд талд байрлах GEM CASTLE оффист байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвд худалдаалж байгаа аж.

Нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн карт 3,600 төгрөгийн үнэтэй гэж НТБГ-аас мэдээлэв.

Иргэдийн зүгээс хүүхдийн карт худалдаалах цэгийг нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Энэ оны тавдугаар сарын 2-ноос нийтийн тээврийн автобусны төлбөрийн системд өөрчлөлт оруулж UBCARD төхөөрөмжийг ашигладаг болоод байгаа билээ.