Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ
Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, ААН-үүдийн дулааны төвлөрсөн шугам болон цахилгаан эрчим хүч дамжуулах шугамд жил бүр засвар хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаярын мэдээлснээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байгаа аж.
Орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаж, дулааны шугамыг засварлан шинэчлэх ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

