МОНАДА: Аймгуудын наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц авсан. Үүнээс 11 аймаг, дүүргийн наадмын сорьцоос ямар нэгэн хориотой бодис илрээгүй
Энэ жилийн баяр наадмын 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан юм. Тодруулбал дээрх наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсныг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) мэдэгдсэн юм.
Шинжилгээний хариу үе шаттайгаар ирсэн бөгөөд
- Долдугаар сарын 15-нд 68 сорьцын,
- Долдугаар сарын 17-нд 3 сорьцын,
- Долдугаар сарын 20-нд 4 сорьцын,
- Долдугаар сарын 21-нд 3 сорьцын шинжилгээний хариу тус тус иржээ.
Нийт 78 сорьцын шинжилгээний хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд
- Булган аймаг,
- Дархан-Уул аймаг,
- Дорноговь аймаг,
- Дорнод аймаг,
- Орхон аймаг,
- Сэлэнгэ аймаг,
- Увс аймаг,
- Хөвсгөл аймаг,
- Хэнтий аймаг,
- Багануур дүүрэг,
- Багахангай дүүрэг,
Харин үлдсэн 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүйг мэдэгджээ.
Допингийн шинжилгээгээр ямар нэг хориотой бодис илрээгүй дээрх аймгийн наадамд цол авсан бөхчүүдийг албан ёсоор шинэ цолтойгоор эрэмбэд оруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

