Гурван өдөр үргэлжлэх “Playtime” хөгжмийн наадмын үеэр цагдаагийн байгууллагаас 24 цагийн хяналт тавина
“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зам засварын ажил өрнөж буй. Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн Цагдаагийн Алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавихаар болсон байна.
Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн Ерөнхий Газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.
Налайх дүүрэгт “Playtime” хөгжмийн фестиваль өнөөдөр эхэлнэ.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
