Hipay олон улсын “Service Alliance Rising Star” шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
49 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын финтек салбарын төлөөлөл Hipay нь 2026 оны 4 дүгээр сарын 28-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан Ant International-ийн MO·MENTS 2026 арга хэмжээний үеэр “Service Alliance Rising Star” шагнал хүртлээ. Тус шагнал нь хил дамнасан төлбөрийн үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагаа болон дижитал санхүүгийн инновацын чиглэлд гаргасан амжилтыг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.

“Service Alliance Rising Star” шагнал нь Hipay-ийн олон улсын төлбөрийн экосистем дэх оролцоо, технологийн инновац болон үйлчилгээний хөгжлийг олон улсын түвшинд үнэлж буй томоохон илэрхийлэл боллоо. Түүнчлэн энэхүү амжилт нь Монголын финтек салбар дэлхийн дижитал төлбөрийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж буйн тод жишээ болж байна.

Hipay нь 2023 онд Alipay+-ийн албан ёсны стратегийн түншээр ажиллаж эхэлснээр Монгол хэрэглэгчдэд БНХАУ-д зорчих үедээ бэлэн мөнгө болон банкны карт ашиглахгүйгээр төлбөр тооцоо хийх боломжийг нээсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын финтек үйлчилгээг олон улсын төлбөрийн сүлжээтэй холбох чухал алхам болж, хэрэглэгчдэд илүү хялбар, аюулгүй, шуурхай төлбөрийн шийдлийг хүргэх үндэс болсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Hipay нь Alipay+-тай хамтран “Hipay Voyager” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тус үйлчилгээ нь нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдэд аяллын төлөвлөгөө гаргах, хил дамнасан төлбөр тооцоо хийх, шаардлагатай туслалцааг AI туслахаасаа авах боломжийг бүрдүүлж буй нэг цэгийн дижитал үйлчилгээний шинэлэг шийдэл юм.

Өнөөдрийн байдлаар Alipay+ экосистемийн хамрах хүрээ өргөжиж, Hipay хэрэглэгчид дэлхийн 40 гаруй улсад төлбөр тооцоогоо саадгүй хийх боломж бүрдээд байна. Энэ нь Монгол хэрэглэгчдэд олон улсын төлбөрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ухаалаг хэлбэрээр ашиглах шинэ боломжийг нээж байгаа юм.

Hipay цаашид дижитал төлбөрийн шийдлээ өргөжүүлэх, стратегийн түншлэлүүдээ нэмэгдүүлэх замаар Монголын финтек үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэхээр ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.