Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит 10 дугаар хуралдаан өчигдөр Улаангом сумын нутгийн захиргааны ордонд зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, ИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Э.Насанбатыг, АН-ын бүлгээс Д.Цэндсүрэн нар өрсөлджээ.
Аймгийн Засаг даргыг сонгох нууц санал хуралтад ИТХ-ын 32 төлөөлөгч оролцож, МАН-ын бүлгийн төлөөлөгч Э.Насанбат олонхын буюу 53.13 хувийн санал авсан байна.
Ийнхүү Увс аймгийн Засаг даргад нэр дэвшиж олонхын санал авсан Э.Насанбатыг Ерөнхий сайдад уламжлах тогтоол баталсан аж.
Э.Насанбатын товч намтар
БОЛОВСРОЛ:
ТУРШЛАГА:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!