Зурагт, Гандан, Баянхошууны 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулахаар болоод буй. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орсон бөгөөд үлдсэн цэгүүдийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бол 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбожээ.
Иргэд хийн түлшээ Хотула аппликэйшн, иргэний үнэмлэх, болон бүртгэлтэй утасны дугаараараа худалдан авна. Нэг цэг өдөрт 50 баллон хий цэнэглэж байгаа аж.
Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 100-120 айлын холболтыг хийх бөгөөд өрхүүдэд хийн аюулгүй хэрэглээний талаар сургалт зохион байгуулжээ.
2026-2027 оны өвөл 46,000 өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Хийн түлшинд шилжих айл дулаалгаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай бөгөөд хийн хүсэлтээ дүүрэг, хороондоо өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!