Дэлхийд алдартай Netflix-ийн "Physical Asia" шоу нэвтрүүлэг өнгөрсөн сарын 28-наас үзэгчдийн хүртээл болсон билээ. Энэ шоуд монголчууд оролцсон гэдгээрээ онцлог болж байгаа юм. Есөн дугаарын дараах байдлаар манай улсын баг шөвгийн дөрөвт шалгараад байгаа.
Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос Монголын баг тамирчдад зориулан талархал илэрхийлжээ.
Монголын Үндэсний бөхийн холбоо: "Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.
Онцгойлон багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаяр Танд Монголын ард түмний бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн өв уламжлал, хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сурталчилж байгаад Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!