Уншиж байна ...

Жиү жицүгийн цэнхэр болон цагаан бүсний ангиллын ДАШТ-ээс гурван алт, нэг хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Жиү жицүгийн цэнхэр болон цагаан бүсний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо үргэлжилж байна.

Энэ сарын 12-ноос 23-ныг дуустал Абу Даби хотноо жиү жицүгээр амьсгалах юм. Өчигдөр цагаан болон цэнхэр бүс (сонирхогч болон мастер)-ийн ангилалд аваргуудаа тодруулав.

Манай улсаас 

  • цэнхэр бүсний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Цагаанбилэг алт,
  • мастер 1 ангиллын эрэгтэйчүүдийн 94 кг-ын жинд М.Бямбадорж алт,
  • мастер 2 ангиллын эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ц.Баасанхүү алт,
  • мастер 2 ангиллын эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ.

Жиү жицүгийн ДАШТ өнөөдөр пара тэмцээнээр үргэлжлэх бол бага насны хүүхдүүд оролцох фестиваль, залуучууд, ахмадын насны бусад бүсний ангилалд аваргуудаа ирэх өдрүүдэд тодруулах юм. Тэмцээний сүүлийн өдрүүдэд хар бүс буюу мэргэжлийн ангилалд шилдгүүд тодорно.