БНХАУ-ын Жэжянь мужийн Лишуй хотноо 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн болж буй юм.
15 орны 70 шахам тамирчин ухаанаа уралдуулж байгаа тус тэмцээнд манай улсаас Олон Улсын Их Мастер (ОУИМ) Ц.Сүхбат, Э.Хүслэн, Олон Улсын Мастер (ОУМ) Ц.Отгонбилэг тэргүүтэй 12 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээн швейцар системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргах бөгөөд өнөөдөр рапид (түргэвчилсэн) тоглолтын насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) зохиогдох ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!