Энэ сарын 2-нд буюу өнгөрсөн Ням гарагт БНХАУ-ын Бээжин хотноо марафоны тэмцээн болжээ.
Түүхэндээ хамгийн олон оролцогчтой буюу 4,700 хүн уралдсан энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Б.Мөнхзаяа 2:29:46 цагийн амжилт үзүүлснээр долдугаар байр эзэлсэн юм.
Ингэснээр Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий хүрэл медальт Б.Мөнхзаяа энэ улирлын шилдэг амжилтаа үзүүлжээ.
Бээжингийн марафонд Этиопийн гүйгч Анчиналу Дессе 2:26:08 цагийн амжилтаар түрүүлсэн бол Кенийн Марион Кибор, Этиопийн Тахир Куфту нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд Б.Гансүх 2:16:18, О.Нацагдорж 2:16:29, Д.Гантулга 2:16:57 цагийн амжилтаар барианд орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!