Өнгөрсөн сард Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн Оросын нисгэгчгүй онгоцнуудын заримыг НАТО-гийн сөнөөгч онгоцнууд буудаж унагасан билээ.
Уг ажиллагаанд оролцсон Нидерландын F-35 сөнөөгч онгоц бөөрөндөө “Kill Mark” буюу устгасан байныхаа тэмдэглэгээ нэмснийг тус улсын зэвсэгт хүчнээс гаргасан гэрэл зураг харуулжээ.
Нидерландын батлан хамгаалах яамнаас тараасан гэрэл зурагт бусад онгоцнууд ийм тэмдэглэгээгүй байгаа нь харагдсан юм.
Яамны мэдэгдэлд дээрх тэмдэглэгээ нь ямар нэг тоо илэрхийлээгүй, хэд хэдэн дрон унагасны илэрхийлэл гэж тайлбарлажээ.
Устгасан бай бүрээ тэмдэглэдэг ийм уламжлал бүр дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхлэлтэй гэдэг.
Өнгөрсөн онд Улаан тэнгист Йемений босогчдын эсрэг ажиллагаанд оролцсон АНУ-ын Super Hornet сөнөөгч онгоц бас эх бие дээрээ ийм тэмдэглэгээ нэмж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!